ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АВТОМАШИН БА ЧИРГҮҮЛИЙГ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХ НӨХЦӨЛ
39 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн үзлэг ба техникийн шаардлага
1. Олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин, чиргүүл, тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн бүр энэхүү Конвенцийн 5 дугаар хавсралтын заалтыг хангасан байна. Түүнээс гадна техникийн бүрэн бүтэн байдалтай байвал зохино.
2. Үндэсний хууль тогтоомжид дараахь тээврийн хэрэгслүүдэд техникийн үзлэгийг тогтмол явуулж байхаар заах ёстой:
a) жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин;
b) бүх жин нь 3500 кг-аас их ачааны автомашин, түүнчлэн ийм тээврийн хэрэгслийн чиргүүл.
3. Үндэсний хууль тогтоомжид энэ зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг бусад ангиллын тээврийн хэрэгслээр боломжийнхоо хэрээр өргөтгөж болно.