ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АВТОМАШИН БА ЧИРГҮҮЛИЙГ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХ НӨХЦӨЛ
40 дүгээр зүйл. Шилжилтийн заалтууд
1. 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэ Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн хугацаанд олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа чиргүүлүүдэд бүх жингээс нь үл хамааран, хэдийгээр эдгээр нь бүртгэгдэхгүй ч энэ Конвенцийн заалт үйлчилнэ.
2. Бүртгэлийн гэрчилгээг 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн нэмэлт засварт, түүнийг хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн хугацаанд нийцүүлсэн байх ёстой. Энэ хугацааны явцад олгогдсон гэрчилгээг түүний хүчинтэй хугацааг дуусах хүртэл харилцан хүлээн зөвшөөрөх ёстой.