ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ТАВДУГААР БҮЛЭГ

 

УНАДАГ ДУГУЙ БА МОПЕДЫГ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХ НӨХЦӨЛ

 

44 дүгээр зүйл

1. Олон улсын хөдөлгөөнд оролцож буй хөдөлгүүргүй унадаг дугуй нь дараахь шаардлагыг хангасан байх ёстой:

a) идэвхжил бүхий тоормостой;

b) хангалттай зайнаас сонсогдохуйц хонхтой (үүнээс бусад аливаа дуут дохионы хэрэгсэлтэй байхыг хориглоно);

c) урд талдаа цагаан буюу цайвар шар өнгийн, ард талдаа улаан өнгийн гэрэлтэй байх ба түүнчлэн ард талдаа улаан өнгийн гэрэл ойлгууртай байх.

2. Энэхүү Конвенцийн 54 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мопедыг мотоциклтой адилтгаж үзэх мэдэгдэл хийгээгүй Хэлэлцэн тохирогч Талуудын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцож буй мопед нь дараахь шаардлагыг хангасан байх ёстой:

a) нэг нэгнээсээ үл хамаарах хоёр тоормостой;

b) хангалттай зайнаас сонсогдохуйц хонх буюу бусад дуут дохиотой;

c) идэвхжил бүхий дуу намсгууртай;

d) урд талдаа цагаан буюу цайвар шар өнгийн, ард талдаа улаан өнгийн гэрэлтэй байх ба түүнчлэн ард талдаа улаан өнгийн гэрэл ойлгууртай байх;

e) энэ Конвенцийн 4 дүгээр хавсралтад заасан таних шошготой байх.

3. Энэхүү Конвенцийн 54 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мопедыг мотоциклтой адилтгаж үзэх мэдэгдэл хийсэн Хэлэлцэн тохирогч Талуудын нутаг дэвсгэрт мопедыг олон улсын хөдөлгөөнд оролцуулах нөхцөл нь энэхүү Конвенцийн 5 дугаар хавсралтаар мотоциклд тодорхойлсон нөхцөл болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»