ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

 

АВТОМАШИНЫ ЖОЛООЧ

 

43 дугаар зүйл. Шилжилтийн заалтууд

1. 1949 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Женев хотод батлагдсан замын хөдөлгөөний тухай Конвенцийн заалтад нийцсэн бөгөөд энэхүү Конвенцийг 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныхаа дагуу хүчин төгөлдөр болсноос хойш таван жил хүртэлх хугацаанд олгогдсон олон улсын жолоочийн үнэмлэхийг энэ Конвенцийн 41 ба 42 дугаар зүйлүүдийг хэрэглэхдээ энэхүү Конвенцид заасан олон улсын жолоочийн үнэмлэхтэй адилтгаж үзнэ.

2. Үндэсний жолоочийн үнэмлэхийг 6 дугаар хавсралтын нэмэлт засварт, түүнийг хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн хугацаанд нийцүүлсэн байх ёстой. Энэ хугацааны явцад олгогдсон үнэмлэхийг түүний хүчинтэй хугацааг дуусах хүртэл харилцан хүлээн зөвшөөрөх ёстой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»