ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

 

АВТОМАШИНЫ ЖОЛООЧ

 

42 дугаар зүйл. Жолоочийн үнэмлэхийг хүчингүй болгох

1. Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь өөрийн нутаг дэвсгэр дээр дүрэм зөрчсөн жолоочийн жолоодох эрхийг үндэсний хууль тогтоомжийн дагуу хасах үндэслэлтэй байвал уг этгээдийн үндэсний буюу олон улсын жолоочийн үнэмлэх ашиглах эрхийг өөрийн нутаг дэвсгэр дээр хасаж болно. Энэ тохиолдолд жолоочийн үнэмлэх ашиглах эрхийг хассан эрх бүхий байгууллага нь:

a) жолоочийн үнэмлэхийг хурааж, хураасан хугацааг дуустал буюу тухайн жолоочийг нутаг дэвсгэрээсээ гартал (аль хугацаа нь түрүүлж дуусахаас хамааран) уг үнэмлэхийг саатуулж болно;

b) үнэмлэх ашиглах эрх хассан тухайгаа уг үнэмлэхийг олгосон байгууллагад мэдээлж болно;

c) олон улсын жолоочийн үнэмлэхний тухайд бол түүний тусгай тэмдэглэгээ хийх зориулалттай хуудсанд уг үнэмлэх өөрийн нутаг дэвсгэр дээр хүчингүй болсон тухай тэмдэглэгээ хийж болно;

d) энэ хэсгийн “a”-д заасан арга хэмжээг аваагүй тохиолдолд “b”-д заасны дагуу мэдээлэл хийхдээ: уг этгээдэд шийдвэрлэх гэж буй арга хэмжээнийхээ тухай түүнд мэдэгдэхийг үнэмлэх олгосон байгууллагаас хүсч болно.

2. Хэлэлцэн тохирогч Талууд нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн “d”-д заасан хүсэлтийн дагуу уг жолоочид өөрт нь холбогдуулж буй шийдвэрийн талаар мэдэгдэхийг хичээх ёстой.

3. Энэ Конвенцийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс тухайн жолооч (үндэсний буюу олон улсын жолоочийн үнэмлэхтэй)-ийн байдал нь түүнийг хөдөлгөөнд аюул учруулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож чадахгүй болохыг илт харуулж байгаа буюу эсвэл тэрээр оршин суудаг улсдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь батлагдвал уг этгээдэд автомашин жолоодохыг хориглоход нь саад болохгүй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»