Замын хөдөлгөөний тухай Конвенц

 

ХАВСРАЛТУУД

 

ДОЛООДУГААР ХАВСРАЛТ

 

ОЛОН УЛСЫН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХ

 

1. Олон улсын жолоочийн үнэмлэх нь А6 (148 х 105 мм) форматын хэмжээтэй дэвтэр байна. Энэ дэвтэр нь саарал өнгийн хавтастай, дотроо цагаан өнгийн хуудаснуудтай байна.

2. Хавтасны эхний хуудсын нүүр ба дотор тал нь хуудасны загвар 1 ба 2-т заасантай адил байна. Эдгээр нь үнэмлэх олгосон улсын үндэсний хэл дээр бичигдсэн байна. Дотор хуудаснуудын сүүлчийн хоёр зэрэгцээ хуудас нь загвар 3-т нийцсэн байх ба франц хэл дээр бичигдэнэ. Эдгээрийн өмнөх дотор хуудаснууд дээр энэ хоёр хуудасны эхнийхийг хэд хэдэн хэл (англи, испани, орос) дээр давтсан байна.

3. Үнэмлэхэд гараар буюу бичгийн машинаар хийгдэх бичиглэл нь латин цагаан толгойн үсгээр юмуу үгээр бичигдсэн байна.

4. Англи, испани, орос, франц хэлээс өөр хэл дээр бичигдсэн олон улсын жолоочийн үнэмлэх олгодог буюу олгохыг зөвшөөрдөг Хэлэлцэн тохирогч Талууд нь загвар 3-ын бичиглэлийн эдгээр хэл дээрх орчуулгыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээх ёстой.

 

Хуудасны загвар 1

(Хавтасны эхний хуудасны нүүрэн тал)

 

 

...............................................................1/

Олон улсын автомашины хөдөлгөөн

 

ОЛОН УЛСЫН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХ

 

№ ..........

 

1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн

Замын хөдөлгөөний тухай Конвенц

 

Хүчинтэй хугацаа ............................................ хүртэл2/

 

Олгосон ........................................................................

 

Огноо ............................................................................

 

Үндэсний жолоочийн үнэмлэхний дугаар ..................

 

.............................................3/

 

4/

 

 

1/ Үнэмлэх олгосон улсын нэр ба ялгах тэмдэг (3 дугаар хавсралтад заасан).

2/ Үнэмлэх олгосон өдрөөс хойш гурваас илүүгүй жил буюу үндэсний жолоочийн үнэмлэхний хүчинтэй хугацааг дуусах огноо (энэ хоёр хугацааны аль түрүүлж дуусахаас хамааран) хүртэл байна.

3/ Үнэмлэх олгосон захиргааны байгууллага буюу нийгэмлэгийн гарын үсэг

4/ Үнэмлэх олгосон захиргааны байгууллага буюу нийгэмлэгийн тамга, тэмдэг.

 

Хуудасны загвар 2

(Хавтасны эхний хуудасны дотор тал)

 

 

Энэхүү үнэмлэх нь ...............................................................1/

нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцоход хүчингүй.

 

 

 

Энэ үнэмлэх нь Хэлэлцэн тохирогч бусад бүх Талуудын нутаг дэвсгэрт хүчинтэй. Энэхүү үнэмлэхээр жолоодох эрх олгогдож буй тээврийн хэрэгслийн ангиллыг сүүлийн хуудсанд заасан болно.

 

 

 

2/

 

 

 

Энэхүү үнэмлэх нь түүний эзэмшигчээс хөдөлгөөнд оролцож буй аливаа улсын нутаг дэвсгэрт ямар нэгэн мэргэжлээр ажиллах буюу тэнд суурьших эрхтэй холбоотой хууль, дүрмийг хэлбэрэлтгүй биелүүлэхээс чөлөөлөхгүй. Тухайлбал, энэ үнэмлэх нь түүний эзэмшигчийн оршин суухаар болсон улсад хүчингүй болно.

 

 

1/ Үнэмлэхний энэ хэсэгт түүний эзэмшигчийн оршин суугаа Хэлэлцэн тохирогч Талын улсын нэрийг заана.

2/ Хэлэлцэн тохирогч Тал болсон улсуудын нэрийн жагсаалтыг бичих зай (заавал багтаах албагүй).

 

Загвар № 3

(Зүүн талын хуудас)

 

 

ЖОЛООЧИД ХОЛБОГДОХ ТЭМДЭГЛЭГЭЭ

 

Овог ............................................................................1.

Нэр1/ ............................................................................2.

Төрсөн газар2/ ..............................................................3.

Төрсөн огноо3/ ..............................................................4.

Оршин суугаа хаяг .......................................................5.

 

 

ОЛГОГДСОН ҮНЭМЛЭХЭЭР ЖОЛООДОХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АНГИЛАЛ

 

 

Мотоцикл

A

 

 

“A” ангилалд заагдсанаас бусад бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй, жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай автомашин

B

 

 

Ачаа тээвэрлэхэд зориулсан, бүх жин нь 3500 кг-аас илүү автомашин

C

 

 

Жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин

D

 

 

Жолоодох эрхтэйгээр олгогдсон “B”, “C”, “D” ангилалд хамаарагдах чирэгчтэй тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн (энэ бүрэлдэхүүн нь эдгээр ангилалд дангаараа багтахгүй бол)

E

 

 

АШИГЛАХЫГ ХЯЗГААРЛАСАН НӨХЦӨЛҮҮД5/

 

 

 

 

 

 

1/ Энд эцэг буюу нөхрийн нэрийг зааж болно.

2/ Төрсөн газар нь тодорхойгүй бол бөглөхгүй.

3/ Хэрэв төрсөн огноо нь тодорхойгүй бол үнэмлэх олгох үеийн насыг ойролцоогоор заана.

5/ Жишээлбэл, «Зөвхөн нүдний шилтэй жолоодно», «Зөвхөн …. дугаарын тээврийн хэрэгслийг жолоодоход хүчинтэй», «Тээврийн хэрэгслийг нэг хөлгүй хүн жолоодоход зориулан тоноглосон нөхцөлд хүчинтэй».

 

Загвар № 3

(Баруун талын хуудас)

 

 

1 ....................................................................................

2 ....................................................................................

3 ....................................................................................

4 ....................................................................................

5 ....................................................................................

 

 

A

4/

 

 

 

 

 

B

4/

 

Фото зураг

 

 

 

C

4/

 

 

 

 

 

D

4/

 

4/

 

 

 

E

4/

Эзэмшигчийн гарын үсэг6/ ..............................

 

 

ХАСАЛТ:

 

Эзэмшигч нь .................…......................7/ нутаг дэвсгэрт

....................... хүртэл жолоодох эрхээ хасуулсан болно.

 

Огноо .......................................

.................................................8/

 

 

Эзэмшигч нь ..........................................7/ нутаг дэвсгэрт

....................... хүртэл жолоодох эрхээ хасуулсан болно.

 

Огноо .......................................

................................................8/

 

 

4/ Үнэмлэх олгосон захиргааны байгууллага буюу нийгэмлэгийн тамга, тэмдэг. Энэ тамга, тэмдгийг эзэмшигчийн жолоодох эрх бүхий тухайн тээврийн хэрэгслийн ангиллын үсгийн дэргэд дарна.

6/ Эсвэл эрхий хурууны хээ (дардас).

7/ Улсын нэр.

8/ Тухайн нутаг дэвсгэрт жолоочийн үнэмлэхийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын тамга, тэмдэг, гарын үсэг. Энэ хуудсан дээрх хасалтын зай ашиглагдаж дүүрсэн бол бусад хасалтыг энэ хуудасны арын нүүрэнд хийнэ.

 

««..Өмнөх хуудас