Замын хөдөлгөөний тухай Конвенц
ХАВСРАЛТУУД
ЗУРГААДУГААР ХАВСРАЛТ
ҮНДЭСНИЙ ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХ
1. Үндэсний жолоочийн үнэмлэх нь баримт бичгийг төлөөлнө.
2. Үнэмлэх нь энэхүү баримт бичгийг олгодог буюу олгохыг үүрэг болгодог эрх мэдэл бүхий байгууллагаас тогтоосон нэг буюу хэд хэдэн хэл дээр хэвлэгдэнэ. Гэхдээ түүн дээр франц хэлээр «permis de conduire» гэсэн нэр тэмдэглэгдэх ба үүний зэрэгцээгээр бусад хэл дээр «жолоочийн үнэмлэх» гэсэн нэр дагалдах буюу дагалдахгүй байж болно. Түүнчлэн уг үнэмлэхийг олгосон улсын нэр ба ялгах тэмдэг (эсвэл нэр буюу ялгах тэмдгийн аль нэг нь) тэмдэглэгдсэн байна.
3. Үнэмлэх дэх бичиглэл нь латин цагаан толгойн үсгээр юмуу үгээр, эсвэл энэ хоёр аргын аль алинаар нь (давтагдаж) бичигдсэн байна.
4. Үнэмлэхэд дор дурдсан мэдээллүүдийг дарааллын дагуу тоочиж заасан байх ёстой; Эдгээр мэдээллүүд нь 1-ээс 11 хүртэл тоогоор дугаарлагдсан байна:
1. овог
2. нэр ба эцгийн нэр1/
3. төрсөн огноо ба газар2/
4. оршин суугаа хаяг3/
5. үнэмлэх олгосон байгууллага
6. үнэмлэх олгогдсон огноо, газар
7. үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусах огноо4/
8. үнэмлэхний дугаар
9. үнэмлэх олгосон байгууллагын тамга ба гарын үсэг (эсвэл гарын үсэг, тамгын аль нэг нь)
10. эзэмшигчийн гарын үсэг5/
11. зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслийн ангилал ба дэд ангилал (ангилал тус бүрийн олгогдсон огноо ба тэдгээрийн хүчинтэй хугацаа дуусах огноог заасан байх).
Үүнээс гадна жолоочийн үнэмлэхэд эзэмшигчийн фото зураг хавсаргагдсан байх ёстой. Үндэсний хууль тогтоомжоор жолоочийн үнэмлэхэд тусгагдах бусад нэмэлт мэдээлэл, түүнчлэн үнэмлэхний хавтасны хэлбэр, хэмжээг тогтооно.
5. Үнэмлэхэд жолоодох эрхтэйгээр олгогдож болох тээврийн хэрэгслийн ангиллууд:
A - мотоцикл;
B - “A” ангилалд заагдсанаас бусад бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй, жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай автомашин;
C - “D” ангилалд заагдсанаас бусад бүх жин нь 3500 кг-аас илүү автомашин;
D - жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин;
E - жолоодох эрхтэйгээр олгогдсон “B”, “C”, “D” ангилалд хамаарагдах чирэгчтэй тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн (энэ бүрэлдэхүүн нь эдгээр ангилалд дангаараа багтахгүй бол).
6. Үндэсний хууль тогтоомжид дээр дурдсан A-E ангиллуудад хамаарахгүй тээврийн хэрэгслийн нэмэлт ангилал, эсвэл дээрх ангиллын хүрээн дотор дэд ангилал тусгаж болох бөгөөд эдгээрийг жолоочийн үнэмлэхэд тодорхой зааж өгсөн байх ёстой.
Тайлбар:
1/ Энэ хэсэгт эцэг буюу нөхрийн нэрийг зааж болно.
2/ Хэрэв төрсөн огноо нь тодорхойгүй бол үнэмлэх олгох үеийн насыг ойролцоогоор заана. Хэрэв төрсөн газар нь тодорхойгүй бол түүнийг заахгүй орхино. Төрсөн газрын оронд үндэсний хууль тогтоомжоор тодорхойлсон бусад мэдээллийг зааж болно.
3/ Оршин суугаа хаягийг заавал заах албагүй.
4/ Үнэмлэхний хүчинтэй байх хугацаа хязгаарлагдаагүй бол үүнийг заах албагүй.
5/ Эсвэл эрхий хурууны хээ (дардас).