ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд замын тэмдэг, дохио болон тэмдэглэлийг олон улсын хэмжээнд нэгдмэл болгох явдал чухал болохыг хүлээн зөвшөөрч доорхи зүйлсийг тохиролцов:

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

2 дугаар зүйл. Конвенцийн хавсралт

Энэ Конвенцийн дор дурдсан хавсралтууд нь түүний салшгүй хэсэг болно:

1 дүгээр хавсралт: Замын тэмдгүүд;

A хэсэгчлэл: Анхааруулах тэмдэг;

B хэсэгчлэл: Дарааллын тэмдэг;

C хэсэгчлэл: Хориглох буюу хязгаарлах тэмдэг;

D хэсэгчлэл: Заах тэмдэг;

E хэсэгчлэл: Тусгайлан заах тэмдэг;

F хэсэгчлэл: Объект ба үйлчилгээг мэдээлэх тэмдэг;

G хэсэгчлэл: Чиг заах ба мэдээлэн заах тэмдэг;

H хэсэгчлэл: Нэмэлт тэмдэг;

2 дугаар хавсралт: Замын тэмдэглэлүүд;

3 дугаар хавсралт: Нэгдүгээр хавсралтад заасан тэмдгүүдийн өнгөт дүрс.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»