МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангиллын код 43.040.01
ЗАМЫН ТЭМДЭГ Техникийн ерөнхий шаардлага Traffic signs. General technical requirements |
MNS 4597:2003 |
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.
2. Норматив ишлэл
2.1. Энэхүү стандартад иш татаж хэрэглэсэн доорхи баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалаас иш татаж хэрэглэнэ.
- MNS 5217:2003 “Монгол кирил цагаан толгойн үсгүүдийг романчлах”