МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангиллын код 43.040.01
ЗАМЫН ТЭМДЭГ Техникийн ерөнхий шаардлага Traffic signs. General technical requirements |
MNS 4597:2003 |
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.
3. ТЭМДГИЙН ТОДОРХОЙЛОЛТ
3.1. Замын тэмдгүүдийг дараахь зургаан бүлэгт хуваана:
1 - Анхааруулах тэмдэг |
(1-р хүснэгт); |
2 - Хориглох тэмдэг |
(2-р хүснэгт); |
3 - Дарааллын тэмдэг |
(3-р хүснэгт); |
4 - Заах тэмдэг |
(4-р хүснэгт); |
5 - Мэдээлэх тэмдэг |
(5-р хүснэгт); |
6 - Нэмэлт тэмдэг |
(6-р хүснэгт). |
3.2. Тэмдэг бүр өөрийн дугаар, оноосон нэртэй байна.
Тэмдгийн дугаар нь:
- бүлгийн дугаар (Тоо)
- бүлэг дэх тэмдгийн дарааллын дугаар (Тоо)
- хэрэв тухайн тэмдэг нь хэд хэдэн төрөлтэй бол төрлийн дугаар (Үсэг) зэргээс бүрдэх бөгөөд эдгээрийг хооронд нь цэгээр тусгаарлана.
3.3. Нэг бүрчлэн хийх 5.3-5.6, 5.21-5.24, 5.27.а тэмдгүүдээс бусад тэмдгийг зөвхөн А хавсралт (Масштабын торон дээрх тэмдгүүдийн дүрс)-д үзүүлсэн хэлбэрээр дүрсэлнэ.
3.4. Тэмдэг дэх бичлэг (үсэг, тоо, цэг, таслал гэх мэт)-ийг зөвхөн B хавсралт (Масштабын торон дээрх шрифт)-д үзүүлсэн шрифтээр хийнэ.
3.5. Тэмдгийн дүрс, үсэг, тоо гэх мэтийн хэмжээг энэхүү стандартаар тогтоосон хэмжээнд хүртэл томсгоход масштабын тор буюу фото зургийн арга, эсвэл компьютер графикийн аргыг хэрэглэнэ.
3.6. 2.4, 2.11-2.16, 2.24, 2.25, 4.7, 4.8, 5.12.а, 5.18, 5.21.а, 5.22.а-5.23, 6.1.а-6.2.б, 6.2.д, 6.2.е, 6.5.в-6.5.ж, 6.9, 6.13 тэмдгүүдэд тавих хэмжигдэхүүний утгыг 7 дугаар хүснэгтээс сонгоно.
7-р хүснэгт
Тэмдгийн дугаар |
Хэмжигдэхүүний нэр |
Хэмжигдэхүүний утга |
2.13, 2.14 |
Шугаман хэмжигдэхүүн |
0.1 м-т хуваагдах; |
2.15 |
1.0 м-т хуваагдах; |
|
2.16, 6.1.б |
10, 15, 20, 25, 30, 40, 50, 60, 70, 80, 100, 120, 150, 200, 250, 300 м; |
|
5.21.а, 6.1.а, 6.1.в, 6.1.г, 6.2.а, 6.2.б, 6.2.д, 6.2.е |
10, 15, 20, 25, 30, 40, 50, 60, 70, 80, 100, 120, 150, 200, 250, 300, 350, 400, 500, 600, 700, 800, 900 м; 1-10 км-ийн утганд 0.1 км-т хуваагдах; 10 км-ээс дээш утганд 1.0 км-т хуваагдах; |
|
5.22.а, 5.22.б, 5.23 |
0-10 км-ийн утганд 0.1 км-т хуваагдах; 10 км-ээс дээш утганд 1.0 км-т хуваагдах; (км гэсэн нэгжийн нэрийг тавихгүй) |
|
2.24, 2.25, 4.7, 4.8, 5.12.а, 5.18 |
Хурд |
10 км/цаг-т хуваагдах; (км/цаг гэсэн нэгжийн нэрийг тавихгүй) |
2.4, 6.13 |
Масс |
2, 4, 8, 10, 15, 20, 25 т; |
2.11 |
1.5, 2, 2.5, 3, 3.5, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12, 15, 18, 20 т буюу цаашид 5 т-д хуваагдах; |
|
2.12 |
Ачаалал |
1.5, 2, 2.5, 3, 3.5, 4, 5, 6, 7, 8, 9, 10 т; |
6.5.в, 6.5.ж |
Хугацаа |
Гариг; |
6.5.г - 6.5.ж |
Хоногийн 30 мин-д хуваагдах (23.00; 23.30; 24.00; 0.30; 1.00 гэх мэт); |
|
6.9 |
30 мин, 1 цаг, 2 цаг; |
3.7. 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б, 5.21.а, 5.21.б, 5.22.б, 5.26.б, 5.27.а, 6.12 тэмдгүүд дэх сумны тоо, дүрс (чиг)-ийг тухайн уулзвар, замын хэсгийн бодит зураглал, хөдөлгөөний шаардлагатай чиг буюу зохиож байгаа хөдөлгөөний бүдүүвчид нийцүүлж дүрсэлнэ.
3.8. 4.1 тэмдгүүдийн сумны хэлбэр дүрсийг тодорхой уулзвар, гарц дээрх хөдөлгөөний шаардлагатай чигт нийцүүлэн энэ стандартад зааснаас өөрөөр хийж болно.
3.9. Шаардлагатай тохиолдолд 5.20.б, 5.20.в, 5.28.б, 5.28.в, 6.1.в, 6.1.г тэмдгүүд дэх сумны дүрсийг хэвтээ тэнхлэгт 45 хэмийн өнцөгтэйгээр налуу хийж болно.
3.10. 2.17 тэмдэг дэх “ГААЛЬ” гэсэн бичлэгийг монгол хэлээр болон хиллэж буй орны хэл дээр бичнэ.
3.11. 5.10.а тэмдэгт зөвхөн хоёр буюу гурван эгнээний хөдөлгөөний чигийг заана.
3.12. 5.11.а тэмдэгт аль нэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон тэмдгийг тавьж болно.
Шаардлагатай тохиолдолд 5.11.а, 5.11.б тэмдэгт гурваас олон эгнээтэй (эсрэг хөдөлгөөнтэй) зорчих хэсгийн хөдөлгөөний чигийг зааж болно. Энэ тохиолдолд тэмдэгт эсрэг урсгалыг зэрэгцээ хос шугамаар зааглаж дүрсэлнэ.
3.13. 5.12.а тэмдэгт 4.7 тэмдгийн дүрсийг тавьж болно.
3.14. 5.32, 5.33 тэмдгүүдийн доод хэсэгт тухайн буудал (зогсоол)-ын нэр, чиглэлийн дугаар, хөдөлгөөн эхлэх ба дуусах цаг, явалт хоорондын хугацаа гэх мэтийг зааж болно. Энэ тохиолдолд тэмдгийн дүрсийг 50 мм-ээр дээшлүүлж болно.
3.15. Шаардлагатай тохиолдолд 5.34-5.45 тэмдгүүдийн доод хэсэгт тухайн объект (замын дагуу буюу замаас зайдуу байрлах) хүртэлх зай, тэдгээрийн ажлын цагийг 6.1.а, 6.1.в, 6.1.г, 6.5.а-6.5.ж нэмэлт тэмдгүүдийн адилаар зааж болох бөгөөд мөн бусад зарим нэг мэдээлэл (хаяг, утасны дугаар гэх мэт)-ийг тэмдэглэж болно.
3.16. 1.17, 1.18, 1.19, 1.21, 1.22 тэмдгүүдийг зорчих хэсгийн зүүн гар талд байрлуулах тохиолдолд тэдгээрийн толин хэмт дүрсийг хэрэглэнэ. Түүнчлэн чулууны нуранги бүхий аюул нь замын зүүн гар талд байгаа тохиолдолд 1.23 тэмдгийг толин хэмт хэлбэрээр дүрсэлнэ.
3.17. 3.5, 5.29, 6.1.б тэмдгүүд дэх “ЗОГС” гэсэн бичлэгийн оронд “STOP” гэж бичиж болно.
3.18. 1.1-1.3.б, 1.5-1.28.в, 2.2-2.20, 2.22, 2.24, 2.26-2.28, 3.3.а-3.4, 3.6 тэмдгүүдийг гадна эмжээргүй хийж болно.