МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангиллын код 43.040.01
ЗАМЫН ТЭМДЭГ Техникийн ерөнхий шаардлага Traffic signs. General technical requirements |
MNS 4597:2003 |
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.
6. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА
6.1. Бүтцэд тавих шаардлага
6.1.1. Тэмдгүүд нь гэрэл ойлгогч гадаргуутай, эсвэл гадна талаасаа буюу дотроосоо нэгдсэн болон тусгайлсан гэрэлтүүлэгтэй байна. Тэмдгийн дүрсний хар, саарал хэсгүүд нь гэрэл ойлгохгүй байна.
Тууш замаас бусад замд хэрэглэх 5.5, 5.6, 5.21.а-5.24, 5.27.а тэмдгүүдийн дэвсгэр нь гэрэл ойлгогчгүй байж болно.
6.1.2. Тэмдгийг тэгш өнцөгт самбар дээр нэг буюу хоёр талтайгаар хийж болно.
6.1.3. Дотроосоо гэрэлтүүлэгтэй тэмдгийн бүтэц нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- 3.0Нм-тэй тэнцэх эргүүлэх моментийн үйлчлэлээр эргэдэж суурилагдах цахилгаан патрон (бортого)-той байна;
- тэмдгийн эд ангиудад цэвэрлэгээ, үйлчилгээ хийх болон цахилгааны холболтонд хялбар хүрч болох нөхцөлтэй байна.
6.1.4. Тэмдгийн бүх эд анги болон угсрах хэсгүүд нь зэвэрдэггүй материалаар хийгдсэн байх ба эсвэл хамгаалалтын гадаргуу (будаг, лак)-тай байна.
6.1.5. Тэмдгийн эх бие болон ар тал, бэхлэх элементүүд нь саарал өнгөтэй байна.
6.1.6. Дотроосоо гэрэлтүүлэгтэй тэмдгийн эх бие болон нүүрний шилний хоорондын бэхэлгээний нягтралшил нь 5 мм/мин-ийн эрчимжилттэй борооны ус нэвтрэхээргүй байна.
6.2. Цахилгаан техникийн шаардлага
6.2.1. Дотроосоо гэрэлтүүлэгтэй тэмдгийг цахилгаан тэжээлд холболтын шонгоор дамжуулж холбоно. Энэ шон нь тэмдгийн эх бие дотор байрлана.
6.2.2. Цахилгаан дамжуулагчдын хооронд болон газардуулгын холболтын хоорондын тусгаарлавчийн эсэргүүцэл хүйтэн үед 20 МОм-оос багагүй байна.
6.2.3. Цахилгаан дамжуулагчдын хооронд болон газардуулгын холболтын хоорондын тусгаарлавч нь 50 Гц-ийн давтамжтай 1500 В хүчдэлийг 1 мин-ын туршид гэмтэхгүйгээр тэсвэрлэдэг байх шаардлагатай.
6.2.4. Гэрэлтүүлэгтэй тэмдгийн доторхи цахилгаан дамжуулагчид тусгаарлагч гадаргуу бүхий 1 мм2-аас багагүй хөндлөн огтлолтой, 50 Гц-ийн давтамжтай 660 В-оос багагүй хүчдэлийг даах зэс дамжуулагчийг ашиглана.
6.2.5. Тэмдгийн гүйдэл дамжуулахгүй металл хэсгийн газардуулга нь холболтын хавчуурга байна. Газардуулгын дамжуулагч утаснууд нь гүйдэл дамжуулагч утаснаас өнгө будаг, маркаар ялгаатай байна.
6.3. Фотометрийн тодорхойлолтууд
6.3.1. Дотроосоо гэрэлтүүлэгтэй тэмдгийн дүрсний элементүүдийн тодроц нь (кд·м-2) цагаан өнгөнд 150-350, улаан өнгөнд 15-35, шар өнгөнд 45-100, ногоон өнгөнд 10-20, цэнхэр өнгөнд 7-17 байна.
6.3.2. Дотроосоо гэрэлтүүлэгтэй тэмдгийн дүрсний тодроцын тархалт нь тэмдгийн талбайд жигд байна.
6.3.3. Гадна талаасаа гэрэлтүүлэгтэй тэмдгийн дүрсний гадаргуу дээр тусах гэрэлтүүлэлт 300 лк-ээс багагүй байх бөгөөд гадаргуу дээрх хамгийн их гэрэлтүүлэгтэй хэсгийг хамгийн бага гэрэлтүүлэгтэй хэсэгтэй нь харьцуулсан харьцаа 10:1-ээс илүүгүй байна.
6.3.4. Гэрэл ойлгогч гадаргуутай тэмдгийн гэрлийн хүч (кд·лк-1·м-2)-ний хувийн итгэлцүүр нь хазайлтын өнцөг α=20I, гэрэлтүүлгийн өнцөг β=0±5° (18-р зураг) байхад цагаан гэрлийн хувьд 20, улааны хувьд 5, шарын хувьд 15, ногооны хувьд 7, цэнхэрийн хувьд 3-аас багагүй байна.