МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангиллын код 43.040.01

ЗАМЫН ТЭМДЭГ

Техникийн ерөнхий шаардлага

Traffic signs. General technical requirements

MNS 4597:2003

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

9. ХАЯГ, САВЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ

9.1. Тэмдгийн их биен дээр буюу эсвэл тэмдэгт бэхэлсэн тусгай шошго дээр дараах өгөгдөхүүнүүдийг агуулсан хаяг бичнэ. Үүнд:

а. үйлдвэрлэгчийн барааны тэмдэг;

б. үйлдвэрлэсэн огноо;

в. энэхүү стандарт болон техникийн нөхцөлийн тэмдэглэгээ;

- Үүнээс гадна дотроосоо гэрэлтүүлэгтэй тэмдгэнд:

г. хэвийн хүчдэл (Вольтоор);

д. чийдэнгийн тоо ширхэг;

е. чийдэн тус бүрийн хэвийн чадал.

9.2. Бэлэн болсон тэмдгийг боодлын болон чийг нэвтэрдэггүй цаасанд ороож модон буюу фанеран хайрцганд савлана.

9.3. Гэрэл ойлгогч гадаргуутай тэмдгийг тээвэрлэхдээ жийргэвч материал хэрэглэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»