МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангиллын код 43.040.01

ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ

Техникийн ерөнхий шаардлага

Traffic markigns. General technical requirements

MNS 4759:2003

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

1. Хамрах хүрээ

1.1. Энэхүү стандарт нь замын хөдөлгөөний зохион байгуулалт, хөдөлгөөний горим, нөхцөл байдлыг хөдөлгөөнд оролцогчдод мэдээлэхэд зориулсан замын тэмдэглэлүүдэд үйлчлэх бөгөөд тэмдэглэлийн хэлбэр дүрс, хэмжээ, өнгө, түүнчлэн хэрэглэх нөхцөлийг тэдгээрийн харьяаллаас үл хамааран тогтооно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»