МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангиллын код 43.040.01
ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ Техникийн ерөнхий шаардлага Traffic markigns. General technical requirements |
MNS 4759:2003 |
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.
2. ТЭМДЭГЛЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
2.1. Замын зорчих хэсэг (сайжруулсан хучилттай) болон хашлага, замын байгууламж, төхөөрөмжийн элементүүд дээрх шугам, бичлэг, сум, зураас зэргийг тэмдэглэлд тооцох бөгөөд түүнийг дангаар нь буюу замын тэмдэг, гэрлэн дохиотой хослуулан хэрэглэнэ.
2.2. Замын тэмдэглэлийг хэвтээ, босоо гэсэн хоёр бүлэгт хуваана.
Тэмдэглэл бүр өөрийн дугаартай (зарим нь оноосон нэртэй) байна.
Тэмдэглэлийн дугаар нь:
- бүлгийн дугаар (Тоо)
- бүлэг дэх дарааллын дугаар (Тоо)
- тухайн тэмдэглэл нь хэд хэдэн төрөлтэй бол төрлийн дугаар (Үсэг) зэргээс бүрдэх бөгөөд эдгээрийг хооронд нь цэгээр тусгаарлана.
2.3. Хэвтээ тэмдэглэлийн бүлгийн дугаар “7”, босоо тэмдэглэлийнх “8” болно.
2.4. Тэмдэглэлүүдийн дугаар, хэлбэр дүрс, өнгө, хэмжээ, зориулалтыг 1 ба 2 дугаар хүснэгтэд үзүүлэв.
Зарим хэвтээ тэмдэглэлийг хэрэглэх жишээ, тэдгээрийн хэмжээсийг A хавсралтаар, босоо тэмдэглэлийг хэрэглэх жишээг B хавсралтаар үзүүлэв.