МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангиллын код 43.040.01

ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ

Техникийн ерөнхий шаардлага

Traffic markigns. General technical requirements

MNS 4759:2003

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

5. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА

5.1. Замын тэмдэглэлийг будаг, термопластик болон бусад материал (Замын цагдаагийн албатай тохиролцсон техникийн баримт бичгийн дагуу)-аар хийнэ.

5.2. Термопластик эдээр хийгдсэн тэмдэглэл нь зорчих хэсгийн гадаргуугаас дээш 6 мм-ээс илүүгүй байна. Жолоочид чиг баримжаа олгох зорилгоор зорчих хэсэг дээр хэвтээ тэмдэглэлтэй хамт буюу дангаараа тавигдах гэрэл ойлгогч буюу гэрэлтэгч элемент бүхий товруу (катафот) нь хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс мөн зорчих гадаргуугаас дээш 15 мм-ээс өндөргүй байна.

5.3. Термопластик болон бусад удаан элэгдэх материал (будагнаас бусад)-аар хийгдсэн хэвтээ тэмдэглэлийн гадаргуугийн барьцалтын итгэлцүүр нь нойтон үед 0.4 ба түүнээс илүү байвал зохино.

5.4. Тууш замд хийгдэх хэвтээ тэмдэглэл нь гол төлөв гэрэл ойлгогчтой байна.

5.5. Тэмдэглэлийн өнгө нь 4-р хүснэгтэд заасны дагуу байна.

 

4-р хүснэгт

Өнгөний нэр

 

Өнгө

 

 

 

 

 

Цагаан

 

 

 

 

 

 

 

Шар

 

 

 

 

 

 

 

Хар

 

 

 

 

 

 

 

 

5.6. Тэмдэглэлийг нөхөн (сэргээн) тавих үед хуучин байсан тэмдэглэлийн үзэгдэхүйц ул мөргүй байвал зохино.

5.7. Гэрэлтүүлэггүй замын хэсэг дэх 8.1-8.3 тэмдэглэл (дотроосоо гэрэлтүүлэгтэй суурийн тэмдэглэлээс бусад)-ийн цагаан зураасны өргөний 2/3-ыг гэрэл ойлгогч будаг буюу хальсаар голлуулан бүрсэн байна. Мөн гэрэлтүүлэггүй замын хэсэг дэх 8.4-8.6 тэмдэглэлтэй хашилт буюу чиглүүлэгч хэрэгсэл нь гэрэл ойлгогч элементтэй байна (В хавсралтын 3 ба 4-р зураг).

Гэрэл ойлгогч элементүүдийн хоорондын зай нь барилгын норм ба дүрмээр тогтоосон чиглүүлэгч шонгуудын хоорондын зайд нийцсэн байвал зохино.

5.8. 8.4-8.6 тэмдэглэлтэй хамт хэрэглэх гэрэл ойлгогч элементүүд нь хөдөлгөөний чигийн дагуу баруун гар талд улаан өнгөтэй, зүүн гар талд цагаан буюу шар (шар өнгө нь илүү нийцтэй) өнгөтэй байна (В хавсралтын 3 ба 4-р зураг).

Гэрэл ойлгогч элементийн нүүрэн тал нь жолоочийн харааны чигт аль болох перпендикуляр байвал зохино. Энэ шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд зорчих хэсэг тал руу 30°-аас илүүгүйгээр хазайлгаж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»