МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

 

ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИО

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

MNS 4980:2006

 

ӨМНӨХ ҮГ

 

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Төв (СХҮТ) нь олон улсын стандартчиллын байгууллагын гишүүн бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд үндэсний стандартын бодлогыг төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг.

 

Тус төв нь улсын стандарт боловсруулах ажлыг салбарын стандартчиллын техникийн хороогоор дамжуулан гүйцэтгэдэг бөгөөд техникийн хороогоор хэлэлцэж 75 хувийн саналаар дэмжигдсэн стандартын төсөл нь Стандартчилал Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн хуралдаанаар батлагдсанаар хүчин төгөлдөр болно.

 

Энэхүү стандартыг Замын цагдаагийн газрын Замын хяналтын тасгийн дарга О.Батжаргал, Л.Гүнтэвсүрэн, Я.Мөнхжаргал, Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн ажилтан А.Хурцбилэг, С.Баяр нар дахин хянаж боловсруулан, Тээврийн стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн зөвшилцөж, СХҮЗ-ийн хуралдаанаар батлуулсан болно.

 

Уг стандарт нь өмнөх “Замын гэрлэн дохио ба үндсэн үзүүлэлтүүд” MNS 4980:2000 стандартыг хүчингүй болгож орлоно.

 

Стандарт нь Замын дохио, тэмдгийн тухай Конвенц (Вена, 1968 он)-д бүрэн нийцнэ.

 

Энэ стандартын шинжлэх ухаан-техникийн түвшинд анхны үзлэгийг 2011 онд, дараа нь 5 жил тутамд хийнэ.

 

 

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв (СХҮТ)

Энхтайваны өргөн чөлөө 46А

Улаанбаатар - 210351, Ш/Х-48

Утас: 266754, 263860

Факс: (976-11)-458032

Е-mail: mа[email protected]

 

© СХҮТ, 2006

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай Монгол Улсын хуулийн дагуу энэхүү стандартыг бүрэн, эсвэл хэсэгчлэн хэвлэх, олшруулах эрх нь гагцхүү СХҮТ (Стандартчиллын төв байгууллага)-д байна.

 

 

Дараагийн хуудас..»»