МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код 43.020
ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИО Үндсэн үзүүлэлтүүд |
MNS 4980:2006 |
Road traffic signals and basic parameters |
MNS 4980:2000-ын оронд |
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор батлав.
Энэ стандарт нь 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.
1. Хамрах хүрээ
Энэхүү стандарт нь тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулахад зориулсан замын гэрлэн дохионд хамаарна.