МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код 43.020
ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИО Үндсэн үзүүлэлтүүд |
MNS 4980:2006 |
Road traffic signals and basic parameters |
MNS 4980:2000-ын оронд |
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор батлав.
Энэ стандарт нь 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.
2. Гэрлэн дохионы ангилал, тэдгээрийн дохионы төрөл ба байрлал
2.1. Гэрлэн дохиог зориулалтаар нь дараах хоёр бүлэгт ангилна:
Т - тээврийн хэрэгслийн;
Я - явган зорчигчийн.
Бүлэг болгонд гэрлэн дохио нь энэхүү стандартын А хавсралтад тусгагдсаны дагуу төрөл, хийцэд хуваагдана.
2.2. Гэрлэн дохио бүр индекстэй байна. Индексийн эхний үсэг (Т буюу Я) нь бүлгийг, тоо нь гэрлэн дохионы төрлийг, сүүлийн үсэг (хэрэв байгаа бол) нь түүний хийцийг илэрхийлнэ. Сүүлийн үсгүүд нь дор дурдсан утгыг агуулна:
а - нэмэгдэл гэрэл дохиогүй хийцтэй;
б - үндсэн ногоон гэрлийн баруун гар талд нэмэгдэл дохио бүхий хийцтэй;
д - үндсэн ногоон гэрлийн доод талд нэмэгдэл дохио бүхий хийцтэй;
з - үндсэн ногоон гэрлийн зүүн гар талд нэмэгдэл дохио бүхий хийцтэй;
бз - үндсэн ногоон гэрлийн баруун болон зүүн гар талд нэмэгдэл дохио бүхий хийцтэй;
дз - үндсэн ногоон гэрлийн доор болон зүүн гар талд нэмэгдэл дохио бүхий хийцтэй;
х - хос гэрэл дохио бүхий хийцтэй.
Жишээ нь: Үндсэн ногоон гэрлийн доор болон зүүн гар талд нэмэгдэл дохио (нэмэгдэл хоёр дохио) бүхий хийцтэй тээврийн хэрэгслийн 2 дугаар төрлийн гэрлэн дохиог Т.2.дз гэж индексжүүлнэ.
2.3. Гэрлэн дохионы индекс болон түүний дохионуудын дүрс, байрлалыг А хавсралтаар үзүүлэв. Жич: Энэ хавсралт нь гэрлэн дохионы бүтцийн онцлогийг тодорхойлохгүй.
2.4. Гэрлэн дохионы гэрлийн бүрхүүл (шүүлтүүр)-ийн ажлын гадаргуу дээр хийгдэх дүрсэн тэмдэгтийн масштабын дүрслэлийг В хавсралтаар үзүүлэв.
Дүрсэн тэмдэгтийн бодит масштабын хэмжээг тухайн гэрлийн бүрхүүлийн ажлын гадаргуугийн бодит хэмжээнд нийцүүлэн сонгоно.
2.5. Т.1.б, Т.1.з, Т.1.бз, Т.2.д, Т.2.з, Т.2.дз, Т.3, Т.4 гэрлэн дохионуудын гэрлийн бүрхүүл дээрх сумны хэлбэр ба чиг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах тухайн чигт нийцсэн байна. Нэг гэрлийн бүрхүүл дээр нэг буюу хоёр л чиг заана.
2.6. Нэмэгдэл дохионы сум нь хар өнгийн дэвсгэр дээр ногоон өнгөөр гэрэлтдэг байна. Нэмэгдэл дохионы сум зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулах үндсэн ногоон гэрэл дээрх сум нь ногоон өнгийн гэрлийн дэвсгэр дээр хар өнгөтэйгээр буюу хар өнгийн хүрээтэйгээр дүрслэгдсэн байна. Харин хөдөлгөөний тусгайлсан чигийг зохицуулах гэрлэн дохио (Т.3, Т.4)-ны ногоон гэрэл дээрх сум нь хар өнгийн дэвсгэр дээр ногоон өнгөөр гэрэлтдэг байна.
Явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохио (Я.1, Я.2)-ны явган хүний дүрс нь дугуй буюу тэгш өнцөгт хэлбэрийн хар өнгийн дэвсгэр дээр тухайн өнгөөр (дээд талдаа улаан, доод талдаа ногоон өнгөөр) гэрэлтдэг байна.