МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.020

ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИО

Үндсэн үзүүлэлтүүд

MNS 4980:2006

Road traffic signals and basic parameters

MNS 4980:2000-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.

 

3. ҮЗҮҮЛЭЛТҮҮД

3.1. Гэрлэн дохионы бүтцийн хувилбараас хамааран гэрлийн бүрхүүлийн өнгө болон түүний ажлын гадаргуугийн хэмжээс нь 1 дүгээр хүснэгтэд үзүүлсэнтэй, мөн уг хэмжээсийн зөвшөөрөгдөх хүлцэл нь 2 дугаар хүснэгтэд заасан хэмжээтэй нийцэж байвал зохино.

1 дүгээр хүснэгт

Гэрлэн дохионы индекс

Гэрлэн дохионы бүтцийн хувилбар

Дохионы өнгө ба гэрлийн бүрхүүлийн ажлын гадаргуугийн диаметр (талуудын хэмжээс) [мм]

Үндсэн гэрэл дохио

Нэмэгдэл гэрэл дохио

Улаан

Шар

Ногоон

Ногоон

Т.1.а, Т.3

I

II

III

200

300

300

200

300

200

200

300

200

-

-

-

Т.1.б, Т.1.з, Т.1.бз

I

II

III

200

300

300

200

300

200

200

300

200

200

300

200

Т.2.а, Т.4

I

300

300

300

-

Т.2.д, Т.2.з, Т.2.дз

I

300

300

300

300

Т.5

I

100

100

100

-

Т.6.х, Т.6

I

II

200

300

-

-

-

-

-

-

Т.7

I

II

-

-

200

300

-

-

-

-

Я.1

I

II

200

300

-

-

200

300

-

-

Я.2

I

II

200х200

270х270

-

-

200х200

270х270

-

-

 

2 дугаар хүснэгт

Гэрлийн бүрхүүлийн ажлын гадаргуугийн диаметр (талуудын хэмжээс) [мм]

Тогтоосон хэмжээ

Зөвшөөрөгдөх хүлцэл

100

200

270

300

+10

+10

+10

+10

 

3.2. Гэрлийн бүрхүүлүүдийн геометрийн тэнхлэг хоорондын зай нь 3 дугаар хүснэгтэд заасан хэмжээтэй нийцэж байвал зохино.

3 дугаар хүснэгт

Гэрлийн бүрхүүлийн ажлын гадаргуугийн диаметр

(талуудын хэмжээс) [мм]

Гэрлийн бүрхүүлийн геометрийн тэнхлэг хоорондын зай [мм]

Тогтоосон хэмжээ

Зөвшөөрөгдөх хүлцэл

100

200

200, 300

270

300

140-өөс 210 хүртэл

275

323

340

370

+10

+10

+12

+12

+15

Тайлбар: Тухайн нэг гэрлэн дохионы хувьд гэрлийн бүрхүүлүүдийн геометрийн тэнхлэг хоорондын зайн зөвхөн нэг утгыг хэрэглэнэ.

 

3.3. Гэрлийн бүрхүүл дээрх дүрсийн шугаман хэмжээсийн зөвшөөрөгдөх хүлцэл нь масштабын дүрслэлээр тодорхойлсон хэмжээнээс ±1%-аас хэтрэхгүй байвал зохино.

3.4. Олон улсын гэрэлтүүлгийн комисс (ОУГК)-ын өнгө хэмжүүрийн системийн стандарт /1931 он/-аар тодорхойлогдох гэрэл дохионы өнгөний координат нь 4 дүгээр хүснэгт болон 1 дүгээр зурагт заасан хэмжээтэй нийцэж байвал зохино.

4 дүгээр хүснэгт

Гэрэл дохионы өнгө

Координатын тэнхлэг

Өнгөний мужийн өнцгийн цэгүүдийн координатууд

Өнцгийн цэгүүд

1

2

3

4

Улаан

x

y

0.670

0.320

0.680

0.320

0.710

0.290

0.700

0.290

Шар

x

y

0.546

0.426

0.560

0.440

0.618

0.382

0.612

0.382

Ногоон

x

y

0.028

0.385

0.008

0.720

0.321

0.493

0.228

0.351

 

ГЭРЭЛ ДОХИОНЫ ӨНГӨНИЙ МУЖИЙН ХИЛ

 

 

 

1 дүгээр зураг

 

3.5. Гэрлийн бүрхүүлийн гэрэл нэвтрүүлэх коэффициент нь 5 дугаар хүснэгтэд зааснаас багагүй байна.

5 дугаар хүснэгт

Гэрэл дохионы өнгө

Улаан

Шар

Ногоон

Нэвтрүүлэх коэффициент [%]

10

20

12

 

3.6. Гэрлэн дохионы гэрлийн төв тэнхлэгийн хүч нь 6 дугаар хүснэгтэд зааснаас багагүй байна.

6 дугаар хүснэгт

Гэрэл дохионы өнгө

Гэрлийн төв тэнхлэгийн хүч [кд]

Тээврийн хэрэгслийн гэрлэн дохионы төрөл

Явган зорчигчийн гэрлэн дохио

1,  3

2,  4

5

6

7

Улаан

Шар

Ногоон

200

300

200

450

700

500

50

70

50

200

-

-

-

300

-

50

-

50

  

3.7. Тээврийн хэрэгслийн гэрлэн дохионы гэрлийн хуваарилалт нь 7 дугаар хүснэгтэд заасантай нийцэж байвал зохино.

7 дугаар хүснэгт

Тээврийн хэрэгслийн гэрлэн дохионы төрөл

Гэрэл дохионы өнгө

Гэрлийн хүч [кд], багагүй байх

Хэвтээ хавтгайд

Босоо хавтгайд

±10°

±20°

1, 3

Улаан

Шар

Ногоон

200

300

200

100

150

100

20

30

20

50

75

50

2, 4

Улаан

Шар

Ногоон

450

700

500

200

300

250

40

60

50

100

150

125

6

Улаан

200

100

20

50

7

Шар

300

150

30

75

Тайлбар: 100 мм-ийн диаметр бүхий гэрлийн бүрхүүлтэй тээврийн хэрэгслийн гэрлэн дохио (Т.5)-ны гэрлийн хуваарилалтыг заагаагүй болно.

 

3.8. Нарны гэрэл тусах үед гэрлэн дохионы ойлгох чадвар нь 0.15 кд·лк-1·м-2-аас илүүгүй байна.

3.9. Төмөр замын гарамд зориулагдсан 6 дугаар төрлийн гэрлэн дохионы хувьд энэхүү стандартын 3.1, 3.2, 3.4-3.8 дугаар зүйлд заагдсан үзүүлэлтүүдийг техникийн норматив баримт бичигт нийцүүлэх үүднээс өөрчилж болно.

3.10. Гэрлэн дохионы гэрлийн бүрхүүлийн өнгийг тогтоосон журмын дагуу батлагдсан өнгөний жишиг загвартай харьцуулан харах аргаар тодорхойлох буюу эсвэл А [Төн=(2856±10) К] гэрлийн үүсгүүртэй үед фотоцахилгааны буюу харааны өнгө хэмжүүрээр, эсвэл спектрофотометрийн тусламжтайгаар гэрэл дохионы өнгөний координатыг хэмжих замаар тодорхойлно. Энэ тохиолдолд өнгөний координатууд нь 4 дүгээр хүснэгтэд заасантай нийцэж байх ёстой.

Гэрлийн бүрхүүлийн нэвтрүүлэх коэффициентыг А [Төн=(2856±10) К] гэрлийн үүсгүүртэй үед фотоцахилгааны буюу харааны өнгө хэмжүүрээр, эсвэл спектрофотометрийн тусламжтайгаар хэмжинэ.

Гэрлийн хүчийг гэрлэн дохионоос 10 м-ээс багагүй, бүрэн гэрэлтүүлгийн зайнаас хэмжинэ.

Гэрлэн дохионы нарны гэрэл ойлгох чадварыг фотоцахилгааны аргаар шалгана.

3.11. Гэрлэн дохионы бүтэц нь дараах шаардлагуудыг хангасан байна:

- угсрах болон үйлчилгээ хийхэд хөнгөн хялбар, аюулгүй байх;

- ус бороо нэвтрэхээргүй битүүмжлэгдсэн бөгөөд дотор талаас нь чийг гадагшлах боломжтой байх;

- эд ангиуд нь зэврэлтээс хамгаалагдсан байх;

- гэрлийн үүсгүүрийг төвлөрүүлэх боломжтой байх;

- гэрлийн өнгөний ялгарах байдалд нарны гэрэл нөлөөлөхгүй байх;

- босоо ба хэвтээ хавтгайд тохируулга хийх боломжтойгоор бэхлэгдэх;

- энэхүү стандартын 3.1-3.8 дугаар зүйлд заагдсан үзүүлэлтүүд нь тухайн гэрлэн дохиог ашиглалтад оруулснаас хойшхи гурван жилийн хугацаанд орчны агаарын температурын (60±2)°С-ээс (-60±2)°C-ийн нөлөөлөлд хэвийн хэмжээнд байх.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»