МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код 43.040.01
Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм |
MNS 4596:2007 |
Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators |
MNS 4596:98-ын оронд |
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.
Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.
1. Хамрах хүрээ
Энэхүү стандартаар замын хөдөлгөөний зохион байгуулалтын техник хэрэгсэл болох замын тэмдэг (MNS 4597:2003 стандартаар тогтоосон), замын тэмдэглэл (MNS 4759:2003 стандартаар тогтоосон), замын гэрлэн дохио (MNS 4980:2006 стандартаар тогтоосон), түүнчлэн замын хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг бүх төрлийн автозамуудад байрлуулж хэрэглэх дүрмийг тогтооно.