АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ
1. Автомашинтай анхлан харьцахуй
Автомашинд суух дасгал
Эрхэм та жолооч болохоор шийдэн, яг одоо жолооны ард суух гэж байгаа бол юуны түрүүнд тухлан суухаасаа өмнө автомашиныхаа эргэн тойрон, зам, орчны байдлыг биеэр шалган, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан үзэхтүн. Автомашины тань урд, хойгуур сүүдэр бараадан хүүхэд тоглон наадаж, доогуур нь гөлөг, ишиг унтаж байх вий. Таныг эзгүй хойгуур автомашины тань бүрэн бүтэн байдал алдагдсан байж ч болзошгүйг анхаар. Жолооны ард яаруу сандруу суух нь нөхөж баршгүй харуусалд хүргэж болохыг ямагт санаж яв.
|
|
Автомашиныхаа эргэн тойрон, зам, орчны байдлыг шалган, аюулгүй байдал хангагдсаныг бүрэн мэдсэнийхээ дараа түүнд сууж болно. Автомашинд суух үйлдэл тийм ч энгийн хялбархан зүйл бишээ. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудал автомашинд суухаас тань эхэлнэ.
1. Хаалган талд очихынхоо өмнө араас тээврийн хэрэгсэл ирж яваа эсэхийг ажигла. |
|
|
|
2. Ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлгүй үед хаалгыг нээх бөгөөд ингэхдээ зүүн гараараа бариулаас барьж хаалгыг бие багтах хэмжээнээс илүүгүйгээр дэлгэнэ. |
|
|
|
3. Зүүн гараараа хаалганы дотор бариулаас тулж, эхлээд баруун хөл, бөгсөн биеэ, дараа нь цээжээ оруулан сууж, зүүн хөлөө татан авна. |
|
|
|
4. Хаалганы бариулаас зөөлхөн татаад төө хирийн зайтай байх үед нь хүчтэй татаж хаана. |
|
|
|
5. Хаалгаа хаасны дараа хянах самбар дахь “хаалга нь дэлгээтэй автомашины дүрс” бүхий гэрэл унтарсан эсэхийг ажигла. Хэрэв энэ гэрэл унтраагүй бол та хаалгаа гүйцэд хааж чадаагүй, эсвэл зорчигчийн аль нэг хаалга гүйцэд хаагдаагүй байна гэсэн үг. Хаалгууд бүрэн гүйцэд хаагдаагүй тохиолдолд хөдөлгөөн эхлэх хориотойг анхаар. |
|
|
|
6. Хаалгаа гүйцэд хаасны дараа түгжих хэрэгтэй. Ингэхийн тулд хаалга тус бүрд байрлах товчлууруудыг дарах буюу эсвэл жолоочийн орчимд байрлах тусгай товчлуурыг дарж бүх хаалгыг нэгэн зэрэг түгжиж болно. Орчин үеийн автомашинуудын ихэнх нь хөдөлгөөн эхэлж бага зэрэг хурд авах үед хаалгууд нь автоматаар түгжигддэг системтэй байдаг. |
|