АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ
1. Автомашинтай анхлан харьцахуй
Суудал тохируулах дасгал
Автомашин жолоодох арга барилд сурахад суудлаа зөв тохируулан сууж сурах явдал тун чухал юм. Жолоочийн хөдөлмөр суудал дээр хийгддэг. Өөрөөр хэлбэл жолоочийн ажлын байр бол яахын аргагүй жолооны ар дахь суудал юм. Суудал биед эвгүй бол хөдөлмөрийн бүтээмж яаж сайн байх билээ.
Хүн бүрийн гар хөл, биеийн чац харилцан адилгүй байдаг тул автомашин үйлдвэрлэгчид жолоочийн суудлыг тухайн хүн өөртөө ая тухтай байхаар тааруулан хэрэглэх боломжтойгоор бүтээдэг юм. Жолооны хүрдэнд хэт ойр шахаж суух, эсвэл хүрднээс хэт хол хөндийрч суух зэрэг нь автомашин жолоодоход төвөгтэйгээс гадна нуруу, гар, хөлний үе мөчийг хөшинг байдалд оруулж, булчинг сульдаадаг бөгөөд үүнээс шалтгаалан бие амархан ядарч, анхаарал сарнин хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах чадвараа алдах, осол эндэгдэлд өртөх магадлал ихэсдэг юм.
|
|
Дор дурдсан дарааллаар суудлаа тохируулаарай. Хэрэв таны автомашиныг өөрөөс чинь өөр хүн жолоодохгүй бол энэ дасгалыг суух бүрдээ давтан хийх шаардлагагүй юм. Өөртөө хамгийн тохиромжтой байрлалаар нэгэнтээ тааруулсан бол дахин дахин өөрчлөөд байх нь жолоодлогын дадлага суухад сөрөг нөлөөтэй гэдгийг анхаар.
1. Суудлын түшлэгт нуруу, хондлойгоороо гүйцэд налан, жолооны хүрдний төвд тэгш хэмтэйгээр суудлаа голлож эгц сууна. |
|
|
|
|
|
2. Суудлын дор байрлах гар хөшүүргээр түгжээг суллаж суудлыг урагш, хойш хөдөлгөн, дөрөөг тултал гишгэхэд өвдөг бага зэрэг нугарч байхаар тохируулан түгжинэ. |
|
|
|
|
|
3. Суудлын түшлэгний хажуугийн доод буланд байрлах хөшүүргийг татаж түгжээг суллахад түшлэг нуруу руу ялимгүй хүчээр шахах нь мэдрэгдэх бөгөөд энэ үед нуруугаа бөхийлгөх буюу гэдийлгэх замаар түшлэгний налууг өөрчилж болно. Жолооны хүрднээс атгахад тохой бага зэрэг нугарч байхаар түшлэгний налууг тохируулна. |
|
|
|
|
|
4. Суудлын дэрийг дээш доош нь хөдөлгөн түүний төв цэгийг чихний түвшинд байхаар тааруулна. Зарим автомашины суудлын түвшинг өндөр нам болгон тохируулж болдгоос гадна жолооны хүрдийг урагш хойш, дээш доош нь хөдөлгөж байрлалыг нь өөрчилж болдог тул энэ боломжуудыг ашиглан суух байрлалаа өөртөө хамгийн ая тухтай байхаар тохируулаарай. |
|