АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ
1. Автомашинтай анхлан харьцахуй
Толь тохируулах дасгал
Жолоочийн суудлаас ар талаа харахад зориулсан үндсэн гурван толь байдаг бөгөөд эдгээр нь хөдөлгөөн эхлэх, эгнээ байр өөрчлөх, гүйцэж түрүүлэх, ухрах, тоормослох, зогсох, автомашинаас буух зэрэг олон үйлдлүүдийг аюулгүй гүйцэтгэхэд чухал үүрэгтэй. Жолооч хүн бүрийн эзэмшвэл зохих чадваруудын нэг нь тольтой зөв харьцах явдал юм. Эргэн тойрныхоо нөхцөл байдлыг сайтар мэдэрч зөв дүгнэх нь аюулгүйн гол үндэс гэдгийг ямагт анхаарч яваарай.
1. Салхины шилний голын дээд хэсэгт байрлах дотор толийг гараараа барьж суурин дээр нь хөдөлгөж тохируулах бөгөөд чанх араас яваа автомашины дүрс толинд голлож байхаар байрлуулна. Толины доод ирмэгт байрлах жижиг хөшүүргээр тусгалын өнцгийг өөрчилж харанхуй үед араас яваа автомашины гэрлийн гялбааг бууруулна. |
|
|
|
|
|
2. Гадна талын баруун, зүүн толиудыг зарим автомашины хувьд мөн гараар хөдөлгөж тохируулах бөгөөд харин сүүлийн үеийн автомашинуудын хувьд автомат удирдлагаар хөдөлгөж тохируулна. Эдгээр толины тусгалын талбайн өргөний дөрөвний нэг орчим хэсэгт таны автомашины хажуу гадаргуу цухуйж харагдаж байхаар, мөн доороосоо тал хэсэгт нь замын гадаргуу харагдаж байхаар тохируулна. |
|
|