АВТО ЗӨВЛӨГӨӨ
6. Шатахуун бага зарцуулахад анхаарах зүйлс
1. Шатахуун бага зарцуулдаг автомашин танд хэрэгтэй байвал:
а. моторын багтаамж багатай байх
б. жин багатай автомашин байх явдал юм.
Автомашины жингээс хамааран шатахуун хэрхэн зарцуулагдахыг тайлбарлая.
Таны автомашин 500 кг тутамд ойролцоогоор жилд 700 литр бензин /нормоороо жилд 20000 км/ хэрэглэнэ. Жишээлбэл: 1000 кг жинтэй бол 1400 литр, 1500 кг жинтэй бол 2100 литр гэх мэт.
2. Техник үйлчилгээг цаг тухайд нь хийхгүй бол шатахуун зарцуулалт 10% ихэснэ.
3. Дугуйн хийн даралтын хэмжээг автомашины техникийн үзүүлэлтэд зааснаас багасгавал шатахуун зарцуулалт ихэснэ. Жишээ нь: Жолооч нарын гуравны хоёр нь голдуу дугуйн хийн даралтыг зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байлгадаг. Дугуйн хийн даралтыг 2.0 кг/см2-аас 1.5 кг/см2 болгоход шатахуун зарцуулалт 3% ихэсдэг.
4. Дугуйн тохиргоог зөв хийх /дугуйн өнцгийн тохиргоо/.
5. Автомашиндаа илүү ачаа тээвэрлэх шаардлагагүй. 50 кг ачаа тутамд шатахуун зарцуулалт ойролцоогоор 2%-аар өснө.
6. Хөргөлтийн болон халаалтын системийг ажиллуулсан үед шатахуун зарцуулалт ойролцоогоор 10% ихэснэ.
7. Автомашиныг 50 км/цаг-аас илүү хурдтай явж байх үед цонх онгорхой байвал мөн шатахуун зарцуулалт ихэснэ.
8. Хөдөлгөөний явцад аль болох тоормосны дөрөөн дээр гишгэхгүйгээр жигд явж байвал шатахуун зарцуулалт бага байна. Хөдөлгөөний үед тоормос гишгэсний дараа хурд авахын тулд зайлшгүй илүү шатахуун зарцуулна.
9. Оргил ачааллын үед онцын шаардлагагүй бол замд гарахгүй байх хэрэгтэй.
10. Өглөө хөдөлгүүрээ бүрэн халаах шаардлагагүй бөгөөд зөвхөн хөдөлгүүрийн хөргөлтийн шингэнийг мэдрэгч зүү байрнаасаа дээш хөдөлсөн үед хөдөлгөөнийг хийж болно. Хөдөлгүүрийг бүрэн халтал хаазны дөрөөн дээр аль болох бага гишгэх хэрэгтэй.
11. Хурдны хайрцгийн араан дамжуулгыг замын нөхцөлд зөв тохируулж явах хэрэгтэй.
12. Хэт хурдан явж болохгүй. Жишээ нь: 1990-ээд оны автомашин 110 км/цаг хурдтай явж байгаа үедээ 90 км/цаг хурдтай явснаас 25% илүү шатахуун зарцуулдаг.
13. Хаазны дөрөөн дээр огцом гишгэх тутам түлш зарцуулалт төдий чинээ ихэснэ.
14. Хөдөлгүүрийн хүчин чадал ямар нэгэн шалтгаанаас болж муудвал түүнийг дагаад шатахуун зарцуулалт ихэснэ гэдгийг анхаарна уу.