АВТО ЗӨВЛӨГӨӨ
5. Хөдөлгүүрийн хөргөх шингэний тухай
Хөргөх шингэн нь хөдөлгүүрийн ажиллагааны хэвийн температурыг хангах үүрэгтэй. Манай орны нөхцөлд автомашины хөдөлгүүрийн хөргөх шингэн нь -38°С хүртэлх нам температурт хөлдөхгүй, +110°С хүртэлх температурт буцлахгүй, дулааныг сайн шингээдэг байх шаардлагатай. Ус нь дулаан шингээхдээ сайн боловч тэгээс бага температурт амархан хөлддөг. Иймээс ихэнх автомашинуудад ус (Н2О) ба этиленгликол (С2Н6О2)-ын хольц болох антифризыг хэрэглэдэг. Ус ба этиленгликол хоёрын хольцын найрлагаас антифризын хөлдөх буюу буцлах температур хэрхэн хамаарахыг дараахь хүснэгтээр үзүүлэв.
|
Цэвэр ус |
Этиленгликол - 50% Ус - 50% |
Этиленгликол - 70% Ус - 30% |
Хөлдөх температур |
0°С |
-37°С |
-55°С |
Буцлах температур |
100°С |
106°С |
113°С |
Хөргөх шингэнд зэврэлтийн эсрэг хольц ордог учир ихэнх автомашины хөргөх шингэнийг усаар орлуулахыг хориглодог.