/Санал/

 

ҮНДЭСНИЙ ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХНИЙ ЗАГВАР

 

а. Үнэмлэхний нүүрэн тал

 

 

Тэмдэглэгээний тайлбар:

1 - Соёмбо

2 - Монгол Улсын ялгах тэмдэг

3 - Үнэмлэхний дугаар (Үүнд: Дугаарын баруун дээд буланд байгаа тоо нь тухайн үнэмлэхийг нөхөн олгосон ба хэд дэх удаагийн нөхөн олголт болохыг илэрхийлнэ)

4 - Эзэмшигчийн фото зураг

5 - Эзэмшигчийн регистрийн дугаар

6 - Эзэмшигчийн гарын үсэг

7 - Тээврийн хэрэгслийн ангиллын тэмдэглэгээ (Үүнд: Эрх олгогдсон A, B, C, D үндсэн ангиллуудыг тухайн харгалзах нүдэнд тэмдэглэх бөгөөд харин E нэмэлт ангиллыг тухайн эрх олгогдсон үндсэн ангиллын аль зөвшөөрөгдсөн ангилалд харгалзуулан тэмдэглэнэ)

8 - Тухайн ангиллын эрхийг олгосон огноо (Үүнд: Үндсэн ангиллын эрх олгогдсон огноог дээд талд нь, Е ангиллын эрх олгогдсон огноог доор нь тэмдэглэнэ)

9 - Тусгай тэмдэглэл. Үүнд:

 

- зөвхөн нүдний шилтэй жолоодно;

 

- дүлий жолооч;

 

- тахир дутуу хүнд зориулсан тээврийн хэрэгсэл жолоодно;

- троллейбус жолоодно гэх мэт тэмдэглэгээнүүд хийгдэнэ.

10 - Цусны бүлэг

 

 

б. Үнэмлэхний ар тал

 

 

««..Өмнөх хуудас