МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН
ТҮҮХЭН ХУВЬСАЛ БА ХАРЬЦУУЛАЛТ
6. Тээврийн хэрэгслийн хурд
Монгол Улсын замын хөдөлгөөний үе үеийн дүрэмд тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний зөвшөөрөгдөх хурдыг дараахь байдлаар хязгаарлаж байжээ.
а) Суурин газрын доторхи замд:
Тухайн дүрмийн батлагдсан он |
Тухайн төрлийн тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хурд [км/цаг] |
|||
Суудлын автомашин |
Ачааны автомашин |
Автобус |
Мотоцикл |
|
1925* |
24 (15 миль/цаг) |
- |
- |
- |
1930 |
25 |
20 |
- |
- |
1936 |
25 |
20 |
20 |
25 |
1940 |
25 |
20 |
20 |
25 |
1950 |
30 |
20 |
25 |
30 |
1957 |
30 |
20 (чиргүүлтэй - 15) |
25 |
30 |
1960 |
45 |
30 (чиргүүлтэй - 20) |
40 |
45 |
1966 |
60 |
50 |
60 |
60 |
1976 (нэмэлт өөрчлөлт) |
50 |
50 (хүн тээсэн - 40) |
50 (хүн тээсэн - 40) |
50 |
1985 |
50 |
50 (хүн тээсэн - 40) |
50 (хүн тээсэн - 40) |
50 |
1987 (нэмэлт өөрчлөлт) |
50 |
50 |
50 |
50 |
1991 |
60 |
60 (хүн тээсэн - 50) |
50 |
60 |
1993 (нэмэлт өөрчлөлт) |
60 |
60 (хүн тээсэн - 50) |
60 (хүн тээсэн - 50) |
60 |
1996 |
60 |
60 (хүн тээсэн - 50) |
60 (хүн тээсэн - 50) |
60 |
2004 |
60 |
60 (хүн тээсэн - 50) |
60 (хүн тээсэн - 50) |
60 |
* 1925 онд хурдны хязгаарлалыг тогтоохдоо тээврийн хэрэгслийн төрлөөс хамааруулаагүй байна.
б) Суурин газрын гаднах замд:
Тухайн дүрмийн батлагдсан он |
Тухайн төрлийн тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хурд [км/цаг] |
|||
Суудлын автомашин |
Ачааны автомашин |
Автобус |
Мотоцикл |
|
1925* |
- |
- |
- |
- |
1930 |
40 |
25 |
- |
- |
1936* |
- |
- |
- |
- |
1940* |
- |
- |
- |
- |
1950 |
45 |
45 |
45 |
45 |
1957 |
45 |
45 |
45 |
45 |
1960 |
60 |
60 |
60 |
60 |
1966* |
- |
- |
- |
- |
1976 (нэмэлт өөрчлөлт) |
60 |
50 (хүн тээсэн - 40) |
50 (хүн тээсэн - 40) |
60 |
1985 |
60 |
50 (хүн тээсэн - 40) |
50 (хүн тээсэн - 40) |
60 |
1987 (нэмэлт өөрчлөлт) |
60 |
50 |
50 |
60 |
1991 |
70 |
70 (хүн тээсэн - 50) |
50 |
70 |
1993 (нэмэлт өөрчлөлт) |
70 |
70 (хүн тээсэн - 50) |
70 (хүн тээсэн - 50) |
70 |
1996 |
80 |
80 (хүн тээсэн - 50) |
80 (хүн тээсэн - 50) |
80 |
2003 (нэмэлт өөрчлөлт) |
80 |
80 (хүн тээсэн - 70) |
80 (хүн тээсэн - 70) |
80 |
2004 |
80 |
80 (хүн тээсэн - 70) |
80 (хүн тээсэн - 70) |
80 |
* Эдгээр онуудад тээврийн хэрэгслийн хурдны хязгаарлалыг суурин газрын гаднах замд тусгайлан тогтоогоогүй байна.
в) Бусад төрлийн тээврийн хэрэгслүүдийн хувьд:
Тухайн дүрмийн батлагдсан он |
Тухайн төрлийн тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хурд [км/цаг] |
|||
Трактор, өөрөө явдаг машин механизм |
Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед |
Унадаг дугуй |
Ердийн хөсөг |
|
1925 |
- |
- |
- |
- |
1930 |
- |
- |
12 |
- |
1936 |
- |
- |
10 |
- |
1940 |
- |
15 |
10 |
12 |
1950 |
- |
15 |
10 |
10 |
1957 |
15 |
15 |
10 |
5 |
1960 |
15 |
15 |
10 (моторт дугуй - 20) |
5 |
1966 |
20 |
20 |
- |
- |
1985 |
30 |
20 |
- |
- |
1987 (нэмэлт өөрчлөлт) |
30 |
40 |
- |
- |
1991 |
40 |
40 |
- |
- |
1996 |
40 |
40 |
- |
- |
2004 |
- |
40 |
- |
- |
г) Хөдөлгөөний хурдад тусгайлан тогтоосон хязгаарлалтууд:
1925 оны дүрэмд:
11. Нарийн ба багахан мухар гудамжид буюу зах зээлийн зэрэг олон хүнтэй газруудад уурын тэргийг 1 цагийн дотор 5 милээс (8 км/цаг) хэтрэхгүйгээр явуулваас зохимой.
13. Их бага гудамжийн буланг эргэж тойрон гарахдаа 5 милээс (8 км/цаг) хурдан бус бөгөөд бүрээгээ уртаар дуу гаргаж дохио өгч явахаас гадна эргэж тойрон гарах булангаас холоор зайлсхийн өнгөрвөөс зохимой.
17. Дээрх арван зургадугаар зүйлд дурдсан жин тээгсэд зэрэг ба сүрэг мал адуу лугаа уулзваас жолооч нар тэргээ татаж 1 цагийн дотор 10 милээс (16 км/цаг) хэтрэхгүй бөгөөд холуур зайлсхийн явуулж, тэрхүү мал адгуусыг айлган зовоохгүй аргыг эрвээс зохимой.
1930 оны дүрэмд:
5. Хашааны үүднээс буюу зэрэглээ өргөн нарийн аль ч атугай гудамжнаас гарах ба ер энгийн нэвтрэн өнгөрөхөд саатал бүхий газруудад 1 цагт 5 километрээс илүү хурдан явж үл болох бөгөөд дохио чимээ өгөх ба саатал бүхий учир байдал тохиолдуул явдлыг удаашруулж зогсоомой.
1936 оны дүрэмд:
6. Аливаа уналга хөсөг буюу морин тэрэг хэрэглэгчид нь явган хүний явах хурдны хэмжээ лүгээ адил явбаас зохих үеүдийг тодорхойлвоос:
1. Эргэж өөр гудамжинд орох.
2. Хашаанаас гадагш гудамжинд гарах.
3. Гадна гудамжнаас хашаанаа орох эдгээр болмой.
23. Суудлын хөнгөн машин нь ... нааш цааш явах* ба сургууль болон өвчтөний газрын дэргэдүүр ба гүүр гарахдаа нэг цагийн дотор 10 километрээс илүү хурдлан явж үл болмой.
24. Ачааны машин нь ... гүүр гарах ба нааш цааш зүг бүрээс зөрөлцөн явах* хийгээд сургууль ба өвчтөний газрын дэргэдүүр өнгөрөхдөө нэг цагийн дотор 5 километрээс илүү хурдлан явж үл болмой.
________________
* - «нааш цааш явах», «нааш цааш зүг бүрээс зөрөлцөн явах» гэдэг нь “уулзвар нэвтрэх” гэсэн утгатай.
1940 оны дүрэмд:
37. Нэгэн чиг тийш зөвхөн нэгэн эгнээгээр явах гудамж замд тэрэг хөсгийг зөрүүлэхдээ жолоодогчид нь онц болгоомжлон гарах ба шөнийн цаг хийгээд цас бороотой үед нэг цагт 15 километрээс илүүгүй хурднаар явах ёстой.
40. Автомобиль, автобус ба мотоциклет 1 цагт 15 километрээс илүүгүй явах цаг үесийг тодорхойлвоос:
а/ жагсаал ба цуваагийн хажуугаар өнгөрөх ба гудамж замын голд явган хүн олноор цугларсан газарт.
э/ төмөр замын өнгөрөх газрыг хөндлөн огтолж гарах.
и/ уулзуур газрыг шууд чигээр хөндлөн гарах.
о/ эгц уруудам газарт.
ө/ тахир гудамжны замд.
н/ урьдаас сануулсан тэмдэг байгуулсан газарт.
б/ гудамжаар мөс тогтсон хэсэг газрууд.
гэ/ явах замын хэсэг тал газар ажил хийж байх аваас тийм газраар.
га/ (замд гэмтэж хэмхэрсэн учраас) гэрэл буюу дууны сигналгүйгээр гараашдаа буцаж явах цагт.
в/ чирүүлж явах цагт.
д/ дэлбэрэх тэсрэх зэргийн бусад аюул бүхий ачаа тээвэрлэх цагт.
т/ бороо цастай цагт шил цэвэрлэгч нь бүтэн бүрэн бус байваас мөн дээр заасан хэмжээний хурдаар явах ёстой.
41. Элдэв нэгэн машин тэрэг явган хүний нэгэн адил /цагт 5 километр/-аас илүү хурдан явж үл болох үесийг тоочвоос:
а/ хашаанаас гудамжинд гарахад.
э/ хажуугийн (хөсөг хөл багатай) гудамжнаас их хөлтэй гудамж (зам) буюу автобус явах гудамж (зам)-д ороход.
и/ уулзуур дээр баруун зүүн гар тийш эргэхэд.
о/ гэдрэг ухрахад.
н/ хашаанд орох хашаан дотор явахад.
б/ манан будан ихтэйд.
гэ/ гүүр дээгүүр гарах эдгээр болмой.
1957 оны дүрэмд:
40. Авто хөсгийн хөдөлгөөний хурдны хэмжээг цагт 15 км-ээс хэтрүүлэхгүй явах тохиолдлыг дурдвал:
а) төрөл бүрийн анхааруулсан тэмдэгтэй газраар явж өнгөрөх;
б) гудамж, замын уулзуур, явган хүмүүсийн гарцыг хөндлөн гарах;
в) төмөр замын гарцаар гарах;
г) тэсрэх дэлбэрэх аюул бүхий ачааг тээвэрлэж яваа үед;
д) авто хөсөгт нь техникийн гэмтэл тохиолдож, гараждаа буцаж очихоор яваа үед, мөн авто хөсгийг чирч яваа үед;
е) бороо, цас орж байгаа ба мөсөдсөн замаар явах үед;
ж) хоёр талын хөдөлгөөний зорчин явах хэсгийн өргөн нь 5 метрээс дээшгүй гудамжинд харанхуй цагт буюу агаарын байдал муухай байхад өмнөөсөө ирж яваа ямар нэгэн хөсөгтэй зөрж өнгөрөх үед тус тус 15 км-ээс хэтрэхгүй хурдаар явна.
41. Бүх төрлийн хөсгийн хөдөлгөөний хурдыг цагт 5 км-ээс хэтрүүлэхгүй явах тохиолдлыг дурдвал:
а) зохион байгуулалттай жагсаал, цувааны хажуугаар өнгөрөх;
б) замын уулзуур дээр баруун, зүүн тийш ба гэдрэг эргэж явах;
в) ухрах хөдөлгөөний үед;
г) хашаан дотор орох үед;
д) харанхуй манан, будан татаж, өмнөх зам муу үзэгдэж байгаа үед;
е) гүүрт ойртож ирэх, гүүрээр гарах үед;
ж) хашаанаас гарах, мөн хөдөлгөөн бүхий төв замд орох үед тус тус 5 км-ээс хэтрэхгүй хурдаар явна.
42. Авто хөсгийн жолооч хөсгийн хурдыг хөдөлгөөний аюулгүй байдалд тохируулан хязгаарлаж явбал зохих нь:
а) сургууль, эмнэлэг, дэлгүүр, үзвэрийн газруудад ойртож яваа үед;
б) «явган хүмүүс», «дуут дохио өхийг хориглоно», «нэвтрэн гарахыг хориглоно» гэсэн тэмдэгтэй газруудад ойртож яваа үед;
в) огцом эгц уруу буух үед;
г) буудал дээр зогсож байгаа автобусны дэргэдүүр ойрхон өнгөрөх;
д) замын зорчин явах хэсэг дээр ямар нэг ажил явагдаж байгаа газраар өнгөрөх үед тус тус хурдыг хязгаарлан тохируулж явна.
1960 оны дүрэмд:
39. Авто хөсгийн хөдөлгөөний хурдны хэмжээг цагт 15 км-ээс хэтрүүлэхгүй явах тохиолдлыг дурдвал:
а) төрөл бүрийн анхааруулсан тэмдэгтэй газраар явж өнгөрөх;
б) гудамж, замын уулзварыг шулуун гарахад;
в) төмөр замын гарцаар гарах;
г) авто хөсөгт техникийн гэмтэл тохиолдож, гараждаа буцаж очихоор яваа үед, мөн авто хөсгийг чирч яваа үед;
д) бороо, цас орж байгаа ба мөстсөн замаар явах үед;
е) замын зорчин явах хэсэг дээр ямар нэг ажил хийж байх үед;
ж) эгц уруу буухад тус тус 15 км-ээс хэтрэхгүй хурдаар явна.
40. Бүх төрлийн авто хөсгийн хөдөлгөөний хурдыг цагт 5 км-ээс хэтрүүлэхгүй явуулах тохиолдлыг дурдвал:
а) зохион байгуулалттай жагсаал, цувааны хажуугаар өнгөрөх;
б) замын уулзвар дээр баруун, зүүн гар тийш ба гэдрэг эргэж явах;
в) ухрах хөдөлгөөний үед;
г) хаалгаар орох, гарах үед;
д) харанхуй манан, будан татаж, өмнөх зам муу үзэгдэж байгаа үед;
е) модон гүүрээр гарах үед;
ж) хөдөлгөөнтэй төв замд орох үед тус тус 5 км-ээс хэтрэхгүй хурдаар явна.
41. Авто хөсгийн жолооч хөсгийн хурдыг хөдөлгөөний аюулгүй байдалд тохируулан хязгаарлаж явбал зохих үе:
а) сургууль, эмнэлэг, дэлгүүр, үзвэрийн газруудад ойртож яваа үед;
б) явган хүн, «Дуут дохио өхийг хориглоно», «Нэвтрэн гарахыг хориглоно» гэсэн тэмдэгтэй газрууд;
в) буудал дээр зогсож байгаа автобусны дэргэдүүр өнгөрөх үед тус тус хурдыг хязгаарлан тохируулна.
93. Аюул гарч болох ачаа тээвэрлэсэн авто хөсгийн жолооч нарт хориглох зүйлүүд:
е) цагт 25 км-ээс илүү хурдтай явах;
1966 оны дүрэмд 1976 онд оруулсан нэмэлт:
33. ... Харин явган хүний гарц, автобусны зогсоол, гудамж, замын уулзвар, сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газрын шууд ойролцоо буюу “явган хүний хөдөлгөөн”, “хүүхдийн хөдөлгөөн” гэсэн тэмдэг бүхий газар болон гудамж, замын хальтиргаатай хэсэг, үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд (бороо, цас, манан, шороон шуурга гэх мэт) нийт авто хэрэгслийн хөдөлгөөний хурдыг цагт 30 км-ээс хэтрүүлэхгүй байвал зохино.
1985 оны дүрэмд:
69. ... Явган хүний гарц, автобусны зогсоол, замын уулзвар, сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газрын дэргэд болон замын халтиргаатай хэсэг, үзэгдэх орчин (бороо, цас, манан, шороон шуурга зэргээс болоод) хязгаарлагдсан нөхцөлд бүх авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг цагт 30 км-ээс хэтрүүлэхгүй байвал зохино.
1991 оны дүрэмд:
69. ... Явган хүний гарц, автобус, троллейбусны буудал, уулзвар, сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газрын дэргэдүүр болон замын халтиргаатай хэсэг, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг цагт 30 км-ээс хэтрүүлэхгүйгээр анхаарал болгоомжтой явбал зохино.
1996 оны дүрэмд:
54. ... тууш замд суудлын болон бүх жин нь 3,5 тонноос бага ачааны автомашины хурдыг цагт 100 км-ээс хэтрүүлэхгүй явбал зохино.
102. Хорооллын доторхи замын тэмдэг, тэмдэглэлээр тусгайлан зааснаас бусад зам, талбайд цагт 20 км-ээс илүү хурдтай явах, ...-ыг хориглоно.
2004 оны дүрэмд:
9.3. ... Харин дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино:
б/ хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед цагт 50 км;
г/ ... тууш замд автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 70 км;
д/ тууш замд мотоцикл, чиргүүлтэй суудлын автомашин, хүн тээвэрлээгүй автобус буюу бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин цагт 80 км;
е/ хорооллын дотор цагт 20 км.