МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН
ТҮҮХЭН ХУВЬСАЛ БА ХАРЬЦУУЛАЛТ
7. Тээврийн хэрэгслүүд хоорондын зайгаа хэрхэн барьж явах тухай
1925 оны дүрэмд:
12. ... өмнөө явсан тэрэгний хойно ойр наалдан явж үл болмой.
1930 оны дүрэмд:
Дугуйн тухай бүлгийн 5. Дугуй бүхий хүмүүс хэсэг бүлгээр бөөгнөрөн хуралдаж бүлэглэн явахад ар араас хоорондоо хоёр метр зайгаар цувран явбаас зохимой.
1936 оны дүрэмд:
- Энэ тухай заалт тусгагдаагүй.
1940 оны дүрэмд:
111. Олон дугуйгаар хамтран явахад хоорондоо 2 метрээс доошгүй зайтай цувран явбаас зохимой. ...
1957 оны дүрэмд:
28. Хоёр талын хөдөлгөөнтэй замаар явахдаа авто хөсөг замын зорчих хэсгийн зөвхөн баруун гар талыг барьж явах бөгөөд цувааны хоорондын зай нь:
а) зам хуурай үед 30 метр;
б) зам нойтон үед 50 метр;
в) цас, мөс хөлдсөн гулгуур замд 100-аас 150 метр байх ёстой.
1960 оны дүрэмд:
24. Хоёр талын хөдөлгөөнтэй замаар явахдаа авто хөсөг замын зорчих хэсгийн зөвхөн баруун гар талыг барьж явах бөгөөд цувааны хоорондох зай нь:
а) зам хуурай үед 20-25 метр;
б) зам нойтон үед 30-35 метр;
в) цас, мөс, хөлдсөн зэрэг халтиргаатай замд 60-80 метр байх ёстой.
1966 оны дүрэмд:
35. Жолооч хөдөлгөөний хурд түүнийг зогсоох бололцоог харгалзан тээврийн хэрэгслийн хажуу хоорондын зайг сонгож авна.
1985 оны дүрэмд:
72. Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуу хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож авна.
Тайлбар: 1985 оны дүрэмд тусгагдсан дээрх заалт нь өдгөө хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр мөрдөгдөж байна.