Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

ГУРАВДУГААР АНГИ

Явган хүн ба тэрэг хөсөг хэрэглэгчдийн үүрэг

 

Наймдугаар зүйл. Явган хүмүүс хэрхэн явах тухай заах нь:

а/ явган хүний явах гишгүүрээр явахаас бус гудамжийн голоор явж үл болох.

э/ гудамжны явган хүн явах гишгүүрийн шугамаар хийгээд хөндлөн гарч болох заагч зүйл байгуулсан газар буюу явган хүний явах газраар уулзуур газрыг хөндлөн гарч болмой.

и/ явах зорчихыг зохицуулах цагдаа зогсож бүхий уулзуур газарт цагдаагийн бие явж буй этгээд тийш хажуугаараа хандан зогссон аваас сая гудамжийг хөндлөн гарах болой.

о/ автобус ба бусад автомобиль тэргийг гүйцэд зогссон хойно сууж буухаас бус явуутаар сууж бууж хэрхэвч үл болмой.

ө/ хүүхэд авч яваа хүүхдийн тэргийг гудамж хөндлөн гарахаас бус цагт явган хүний явах гишгүүрээр явуулбаас зохимой.

Есдүгээр зүйл. Явган хүмүүсийн чухалчилах зүйлийг дурдваас:

а/ явган хүний явах гишгүүрийн баруун талыг барьж явах.

э/ явган хүний явах гишгүүр буюу явган хүний замгүй газар өмнөөс ирж яваа тэрэг хөсөг үзэхийн тул замын зөв талыг хэзээд барьж явмой.

и/ гудамж хөндлөн гарахад тэрэг хөсгийн байдал ялангуяа эргэж буй тэрэг хөсгийг сайтар анхааран хянаж гудамжийг тийнхүү хөндлөн гарахад аюул огт үгүйг тухай бүр батлан мэдэж гарваас зохимой.

о/ гудамж (зам)-ийг хөндлөн гарахаас өмнө гудамжийн дагуу зүүн тал тийш ба гудамжийн дундад ойртохдоо баруун тал тийш сайтар анхааран хянаж үзсүгэй.

Аравдугаар зүйл. Тэрэг хөсөг хэрэглэгч хүмүүст цаазтай зүйлүүд нь:

а/ автобус ба бусад автомобиль тэрэг гүйцэд зогсохоос өмнө суух, буух буюу уг машины хаалга үүдийг нээж үл болмой.

э/ бусад тэрэг хөсөг, явган хүмүүсийн явах зорчиход саадыг үл учрахыг урьдаар лав мэдэхгүйгээр автобусыг болон ердийн машин тэрэгний ууд хаалга нээж болохгүй.

и/ машин тэрэгний хажуу талын гишгүүр дээр зогсон явж үл болмой.

о/ автобусны өмнө хаалгаар орох тусгай эрхгүй аваас орж үл болмой.

ө/ автобуст орох хаалгаар гадагш гарч үл болмой.

Арван нэгдүгээр зүйл. Гудамжийн гол ба зам дээр хүүхэд наадуулж тоглуулахгүйн тул хатуу тэмцэж аливаа нэгэн гэнэтийн аюулд учруулахгүй явдлыг эх эцэг нь хариуцан хүлээвээс зохимой.

Арван хоёрдугаар зүйл. Гудамж зам чөлөө зэрэг олны явдаг хэсэг газрыг гарын хүчээр цэвэрлэхдээ явах зорчигсдоос болгоомжлон цэвэрлэвээс зохимой.

Арван гуравдугаар зүйл. Гудамж хөндлөн гарахдаа бусдын тусламж хэрэглэх хийгээд, өвгөчүүд, тахир, дутуу эрэмдэг зэргийн хүмүүст цагдаа нар туслах үүрэгтэй. Үүнд хэрэг тохиолдвоос тэрэг хөсгийг зогсоомой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»