Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

ЗУРГАДУГААР АНГИ

Жолоочоос урьдаас сануулбаас зохих сигнал ба тэмдэг

 

Хорин тавдугаар зүйл. Автомашин нь бусдаас лав дуулдах дуутай сигнал бүхий байваас зохимой!

Гал түймрийн хийгээд эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх ба цагдан сэргийлэхийн ажлын машин тэрэгт ерийн сигналаас гадна «сирена»-гийн маягийн дуутай сигнал тавьж болох бөгөөд энэхүү сигналыг гагцхүү ажил гүйцэтгэх цагт хэрэглэхийг зөвшөөрмой.

Эвдрэл гарахад гэмтэгсдэд туслах «авари» хэмээсэн үсэгтэй автомобильд «сирена» сигналыг тухай бүр цагдан сэргийлэхийн тусгай зөвшөөрлөөр тавьж болмой.

Гал түймрийн автомобилийг хонхоор дохио өгөхөөр хэрэглүүлж болмой.

Хорин зургадугаар зүйл. Жолооч нь сигналыг гагцхүү аюул гарахыг урьдаас болгоомжлохын тулд хэрэглэхээс бус өөр хүн дуудах зэрэгт хэрэглэж үл болох амой.

Хорин долдугаар зүйл. Эргэх, удаан явах буюу зогсох болсноо ар талд явж буй тэрэг хөсгийн жолоочид мэдэгдэхийн тул автомашин тэрэг жолоодогчид эргэх явдлыг заасан зүйл ба зогсох сигнал дохиог хэрэглэх үүрэгтэй бөгөөд заах зүйл дохионы тэмдэггүй буюу ийнхүү зүйлүүд гэмтсэн тийм газарт гараа гаргах эсхүл жолоочийн суудлын хаалгыг нээж өөрийн чигийг заах ёстой. Дээр заасан дохио тэмдэг тус бүрдээ ар талд яваа тэрэгний жолоочийг тусгайлан анхааруулж буй зүйл болой.

Хорин наймдугаар зүйл. Эргэх тухай дохио (тэмдэг)-г тэрхүү эргэх газраас 30 метрээс багагүй зайтай байхад өгвөөс зохимой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»