Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

ДОЛДУГААР АНГИ

Зорчих явахдаа тэрэг хөсөг нь жагсаан байрлаж явах нь

 

Хорин есдүгээр зүйл. Хоёр тийш явж болох гудамжны тэрэг хөсөг нэгэн тийш чиглэн явах хэсэг газар нь явган хүний явах гишгүүрээс гудамж (зам)-ийн дунд хүртэлх газрууд болмой.

Гучдугаар зүйл. Тэрэг хөсөг нь гудамж (зам)-аар явахдаа баруун гарын талыг барьж явбаас зохимой.

Гучин нэгдүгээр зүйл. Тэрэг хөсөг явах эгнээний тоо тухайн гудамж зэрэгт чухам төчнөөн эгнээгээр явмой хэмээн өөр тоо тогтоож заасан зүйлгүй аваас гудамж замын нэгэн тийш чиглэн явах газрын өргөнөөс болмой. Гудамж замын нэгэн тийш чиглэн явах хэсэг газрын өргөн нь 6 метрээс бага аваас тэрэг хөсөг нэгэн эгнээгээр явмой.

Гучин хоёрдугаар зүйл. Тэрэг хөсөг нэгэн эгнээгээр явах газарт жолооч нар нь өөрийн тэрэг хөсгийг явган хүний явах гишгүүр (зах)-ээс 1 метрээс илүүгүй зайтай явуулбаас зохимой.

Гучин гуравдугаар зүйл. Хотын чөлөө талбайг нэвтрэн өнгөрөхдөө түүний баруун гарыг барьж удаанаар явмой. (Зөвшөөрсөн чигийг) тусгай тэмдгээр заасан тийм газарт чөлөө талбайг сая шууд хөндлөн гарч болмой.

Гучин дөрөвдүгээр зүйл. Газрын уруу явж бүхий машин тэрэгний жолооч нар нь өөрийн доод талаас өөд өгсөн яваа тэрэг хөсөгт зам тавьж өгөх ёстой.

Гучин тавдугаар зүйл. Даваанаас бууж яваа машин давааны дунд орсон ба давааг давахаар яваа машин давааны доод хормойд байх аваас тэрхүү бууж яваа машинд зохих замыг тавин олгож саадгүй явуулбаас зохимой.

Гучин зургадугаар зүйл. Замаар машин түр зогсоход жолооч нь мотороо унтрааж тоормослох үүрэгтэй. Уулын бэлд аргагүйд зогсох тохиолдвоос машины өмнө дугуйг явж буй чигийн дагуу баруун тийш эргүүлсэн байваас зохимой.

Гучин долдугаар зүйл. Нэгэн чиг тийш зөвхөн нэгэн эгнээгээр явах гудамж замд тэрэг хөсгийг зөрүүлэхдээ жолоодогчид нь онц болгоомжлон гарах ба шөнийн цаг хийгээд цас бороотой үед нэг цагт 15 километрээс илүүгүй хурднаар явах ёстой.

Гучин наймдугаар зүйл. Зогссоны дараа явахдаа бусад зорчин яваа тэрэг хөсөгт саад эс учруулах аваас сая явахыг зөвшөөрөх хэрэгтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»