Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

НАЙМДУГААР АНГИ

Явахын хурд нь

 

Гучин есдүгээр зүйл. Улаанбаатар хотноо явах тэрэг хөсгийн хурд болвоос дор тодорхойлсон хэмжээнээс хэтрүүлж үл болох нь:

а/ суудлын машин мотоциклет нэгэн цагт 25 километр.

э/ автобус ----“---- 20 ----”----

и/ ачааны машин ----“---- 20 ----”----

о/ унадаг дугуй ----“---- 10 ----”----

ө/ хөллөх хөсөг ----“---- 12 ----”----

Зам сул чөлөөтэй юм үзэгдэх нь сайн, хурдыг хязгаарласан тэмдгийн зүйлгүй бөгөөд явахад ер аюулгүй аваас жолооч нь сая дээр тодорхойлсон хязгаар бүхий хурдаар явах хэрэгтэй.

Дөчдүгээр зүйл. Автомобиль, автобус ба мотоциклет нэгэн цагт 15 километрээс илүүгүй явах цаг үесийг тодорхойлвоос:

а/ жагсаал ба цуваагийн хажуугаар өнгөрөх ба гудамж замын голд явган хүн олноор цугларсан газарт.

э/ төмөр замын өнгөрөх газрыг хөндлөн огтолж гарах.

и/ уулзуур газрыг шууд чигээр хөндлөн гарах.

о/ эгц уруудам газарт.

ө/ тахир гудамжны замд.

н/ урьдаас сануулсан тэмдэг байгуулсан газарт.

б/ гудамжаар мөс тогтсон хэсэг газрууд.

гэ/ явах замын хэсэг тал газар ажил хийж байх аваас тийм газраар.

га/ (замд гэмтэж хэмхэрсэн учраас) гэрэл буюу дууны сигналгүйгээр гараашдаа буцаж явах цагт.

в/ чирүүлж явах цагт.

д/ дэлбэрэх тэсрэх зэргийн бусад аюул бүхий ачаа тээвэрлэх цагт.

т/ бороо цастай цагт шил цэвэрлэгч нь бүтэн бүрэн бус байваас мөн дээр заасан хэмжээний хурдаар явах ёстой.

Дөчин нэгдүгээр зүйл. Элдэв нэгэн машин тэрэг явган хүний нэгэн адил /цагт 5 километр/-аас илүү хурдан явж үл болох үесийг тоочвоос:

а/ хашаанаас гудамжинд гарахад.

э/ хажуугийн (хөсөг хөл багатай) гудамжнаас их хөлтэй гудамж (зам) буюу автобус явах гудамж (зам)-д ороход.

и/ уулзуур дээр баруун зүүн гар тийш эргэхэд.

о/ гэдрэг ухрахад.

н/ хашаанд орох хашаан дотор явахад.

б/ манан будан ихтэйд.

гэ/ гүүр дээгүүр гарах эдгээр болмой.

Дөчин хоёрдугаар зүйл. Явган хүний зам сургууль, өвчтөний газар, олны цэнгэлдэх газар, жич (болгоомжлохтун, явган хүн явмой) хэмээсэн тэмдэг бүхий газарт жолооч нар тэрэгний явдлыг бууруулж аюулгүй болговоос зохих буюу онц хэрэг тохиолдвоос даруй тэргийг зогсоомой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»