Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

ЕСДҮГЭЭР АНГИ

Гүйцэж өнгөрөх тухай

 

Дөчин гуравдугаар зүйл. Аливаа хөсөг тэргийг цуваагаас гарч зүүн талаас нь гүйцэж өнгөрч болмой. Гагцхүү ил саруул үзэгдэх газарт гүйцэн өнгөрч болохын дээр өнгөрсний дараа гүйцэгдсэн хөсгийн явдал үл саатах бусад тэрэг баригчдыг огцом эргэх буюу явдлыг удаашруулахад үл хүргүүлэх байваас зохимой.

Тэрэг баригчид бусдыг гүйцэн өнгөрөхдөө тухайн төрлийн хөсөг тэрэгт ба мөн тухай замын байдалд тогтоон заасан хурдаар явахыг чангалан баримтлаваас зохимой. Гүйцэгдэх хөсгийн жолооч нь тэр тухайд хурдыг нэмэгдүүлэх буюу аливаа нэгэн өөр аргаар гүйцэгдэхийг саатуулж үл болмой.

Дөчин дөрөвдүгээр зүйл. Гүйцэн өнгөрч үл болох үес:

а/ тус дүрэмд заасан буюу хурдыг хязгаарласан замын тэмдгээс илүү хурдаар явах.

э/ гудамжаар явах дүрмийн ёсоор жолоочид цагт 15 километрээс илүү бус ба 5 километрээс илүү үл явах аливаа нэгэн үест 40-42 дугаар зүйлүүдийг сайнаар баримтлан дагаваас зохимой.

и/ өмнө яваа хөсөг тэрэгний жолооч цааш хааш явах нь илт мэдэгдэхийн өмнө эргэх тэмдэг буюу зогсох дохио өгөх.

о/ гүйцэн өнгөрч бүхий хөсөг тэрэг (давхар гүйцэх) эдгээр болмой.

Дөчин тавдугаар зүйл. Өмнөтөд хөсөг ба тэрэг цугларсан цагт жолоочоор үл багталцах хоорондын завсраар явж үл болмой.

Дөчин зургадугаар зүйл. Жолооч нар цөм гал түймрийн ба анагаах түргэн тусламж цагдан сэргийлэхийн ажлын автомобилиудаас тус тусын тухай сигнал дуу (сирен) өгөхөд даруй зам тавьж өгөх ёстой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»