Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

АРАВДУГААР АНГИ

Цагдаа нараас эрхлэн замын уулзуураар явах журам

 

Дөчин долдугаар зүйл. Уулзуурт хүрэхэд цагдаагаас цааш явж үл болох хэмээсэн дохио өгвөөс жолооч нар хөсөг тэргийг гудамжны уулзуур буюу 2 замын уулзрын захаас 5 метрийн чанадад зогсож дохио өөрчлөхийг хүлээвээс зохимой.

Дөчин наймдугаар зүйл. Түймэр хийгээд анагаах түргэн тусламжийн автомобиль цагдан сэргийлэхийн ажлын автомобиль албан ажлыг гүйцэтгэж явахдаа явах зай зам байваас уулзуураар зэрэг дугаарыг хүлээлгүй өнгөрөн гарч болмой. Дээр тоочсон автомобилиудын жолооч нар зам гудамжны уулзуурт ойртон очихдоо гүйцэтгэвээс зохих нь:

а/ тусгай сигнал дуу (сирен) өгөх.

э/ хурдыг сааруулан бусдад аюулгүй болгох.

Дөчин есдүгээр зүйл. Хэрэв цагдаагүй уулзуур газарт ойртон очоод туйлын удаан бөгөөд аюулд учрахгүйг болгоомжлон гарваас зохимой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»