Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

АРВАН НЭГДҮГЭЭР АНГИ

Цагдаагүй гудамж замын уулзуураар явах журам

 

Тавьдугаар зүйл. Жолооч нар явдлыг эрхлэх цагдаагүй уулзуурт ойртохдоо гүйцэтгэвээс зохих зүйл нь:

а/ гудамж ба засмал замаар яваа өөрийн баруун гар талын машин тэргэнд зам тавих.

э/ явах зам адил болвоос хэвгий буюу өгсүүр газар яваа хөсөг тэргэнд зам тавих.

и/ эргэхдээ шулуун яваа хөсөг тэргэнд зам тавин өнгөрүүлэх.

Тавин нэгдүгээр зүйл. Цагдаагүй уулзуурт хоёр буюу хэд хэдэн зүгээс нэгэн зэрэг ирсэн тэрэг, хөсөг нь замын байдал адил болвоос тогтоосон журмыг даган дэс дараагаар явах үүнд:

а/ автобус, э/ суудлын автомобиль, и/ пикап маягийн автомобиль, о/ мотор циклет, ө/ ачааны автомобиль болмой. Гудамж замын уулзуураар эдгээр машин, хөсөг нэгэн чигт өнгөрөн явахад өмнөөс ямарваа нэгэн хөсөг, тэрэг нэгэн зэрэг зөрж өнгөрөн гарч болмой.

Тавин хоёрдугаар зүйл. Замын байдал адил уулзуурт нэгэн төрлийн хөсөг тэрэг хоёр этгээдээс нэгэн зэрэг ирэхэд жолоочийн баруун гарын талд бүхий хөсөг тэрэг урьдаар өнгөрч гарах эрхтэй. Мөн ийм уулзуурт гурван талаас нэгэн төрлийн хөсөг тэрэг ирвэл анхдугаарт баруун гар талд машин, тэргэд жич түүний өөдөөс эсрэг яваа хөсөг тэрэг тус тус явмой.

Тавин гуравдугаар зүйл. Түймэр унтраах түргэн тусламж техникийн түргэн тусламж, цагдан сэргийлэхийн ажлын автомобиль жич цэргийн авто цуваа нь цагдаагүй уулзуурыг дэс дарааг хүлээлгүй өнгөрмой.

Эл дурдсан автомобилиуд нь уулзуурт ойртоход тэдний жолооч нараас гүйцэтгэвээс зохих нь:

а/ тусгай дуун сигнал (сирен) өгөх.

э/ хурдыг сааруулж бусдад аюулгүй болгох.

Тавин дөрөвдүгээр зүйл. Жолооч нар хаалгаар гарахдаа явган хүний явдалтай адил удаан явж жинхэнэ гарахын өмнө зогсон, зам сул эсэхийг үзэх ёстой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»