Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн
30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ
АРВАН ГУРАВДУГААР АНГИ
Хөсөг тэргийн зогсох тухай
Жаран нэгдүгээр зүйл. Аливаа нэгэн хөсөг тэрэг 2 минутаас илүү бус зогсоход доор тооцсоноос бусад газарт хаа ч болмой.
а/ зогсож үл болмой хэмээсэн тэмдэг босгосон газар.
э/ төмөр замыг хөндлөн гарах газар.
и/ замын гарц уулзуурууд.
о/ автобус зогсох газар.
ө/ хашаа байшингаас гарах үүд хаалга эдгээр болой.
Жаран хоёрдугаар зүйл. Жолооч нар зогсохдоо хөсөг тэргийг явах чигт гагцхүү явган хүний гишгүүр буюу замын хажууд өөрийн зөв гарыг барьж зогсоомой.
Жаран гуравдугаар зүйл. Шөнийн цагт зам дээр машиныг зогсооход жолооч нь бага гэрэл ба арын гэрлийг асааж тийнхүү зам дээр машин зогсон бүхийг мэдэгдмой.
Жаран дөрөвдүгээр зүйл. Автобусын жолооч нар суугчдыг суулгах буулгахдаа зохих өөрийн зогсох тэмдэг бүхий газарт зогсвоос зохимой.
Жаран тавдугаар зүйл. Автобусын зогсох газрыг хаа байлгахыг Улсын цагдан сэргийлэх газартай харилцан тогтоомой.
Жаран зургадугаар зүйл. Хоёр тийш явдаг гудамжинд хөсөг тэргийг 2 минутаас илүү зогсооход аль зүгт боловч доор тооцсон газраас бусад газар цөмд болмой.
а/ хөсөг тэрэг зогсоож үл болох газар.
э/ зогсож үл болмой хэмээсэн тэмдэг бүхий газар.
и/ замын нэгэн чигт явах газрын өргөний хэмжээ 4 метрээс доош газар.
о/ гудамж ба замын тохой.
ө/ гүүр.
н/ худалдаа үйлдвэрийн ба албан газар, олон нийтийн орон байшингийн үүд хаалга эдгээр болой.
Жаран долдугаар зүйл. Автобусын жолооч нар нь өөрсдийн хөсөг тэргийг бусдын явах замыг хаахгүйгээр зохих газарт нарийн тулган зогсоовоос зохимой.
Жаран наймдугаар зүйл. Жолооч нар тэргийг зогсоохдоо гар тоормосоор ба арааг залгаж баттай тогтоон зогсоомой.
Жаран есдүгээр зүйл. Жолооч нар хэрэгтэй цагт өөрийн тэргийг зогсооход гүйцэтгэвээс зохих нь:
а/ хөдөлгөгч /мотор/-ийг унтраах кантакын түлхүүрийг биед авч одох.
Далдугаар зүйл. Эгц өгсүүр буюу уруу газарт машин тэргэдийг харуулгүй зогсоон орхиж үл болмой.