Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн
30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР АНГИ
Төмөр замыг хөндлөн гарах тухай
Далан нэгдүгээр зүйл. Хотын гудамж (зам)-ийн төмөр зам хөндлөн гарах гарц бүрд тусгай хаалтыг үйлдвээс зохих. Үүнд: Ийнхүү бэлтгэхийг тус тусын төмөр замыг эрхлэх газрын удирдагчид хүлээмой. Ямар зүйлийн хаах барилга хийхийг Улсын цагдан сэргийлэхэд батлуулмой.
Далан хоёрдугаар зүйл. Тэрхүү замын хаалтыг гагцхүү галт тэрэг ба бусад төмөр замаар явах техникийг өнгөрөх үед хаамой.
Далан гуравдугаар зүйл. Төмөр замыг хөндлөн гарах гарцын аманд хоёр этгээдээс нэгэн метр өндөр бөгөөд цагаан хараар шатрын хөлөг мэт хушуулдуулан будсан шонгуудаар хашваас зохимой.
Далан дөрөвдүгээр зүйл. Замыг эрхлэн ажиллах жич гарцыг зохистой бүрэн бүтэн байлгах, мөс цасыг арилгах, өвлийн цагт элс цацах зэрэг үүргийг төмөр замыг эрхлэх байгууллагаас тавьсан төмөр замын харуул хүлээмой.
Далан тавдугаар зүйл. Галт тэрэг ба бусад төмөр замаар явах техникүүд нь замын гарц газар зогсож үл болмой.
Далан зургадугаар зүйл. Хөсөг тэргийн жолооч нар төмөр замын шугам дээгүүр гарах газарт ойртохдоо гүйцэтгэвээс зохих нь:
а/ явдлын хурдыг удаашруулж тэрхүү гарцад хүрээд зогсох.
э/ гарцаар гарахдаа урьдаар ямар ч аюул гэмгүйг баттай мэдээд удаан бөгөөд цагт 15 километрээс илүү бус хурдаар явах төмөр замыг хөндлөн огтолж явахад араа сольж залгах ба залгасан арааг салгаж үл болмой.