Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн
30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ
АРВАН ТАВДУГААР АНГИ
Их манан будантайд явах нь
Далан долдугаар зүйл. Манан будан их бүхийд авто мотор хөсгийн явдлын хурд цагт 5 километрээс илүү байж үл болмой. Хөллөх хөсгийг алхаагаар явуулмой.
Далан наймдугаар зүйл. Автомашин болвоос явах зогсох алинд ч өөрийн гэрлийг асааж явбаас зохимой.
Далан есдүгээр зүйл. Хөсөг тэргийг гүйцэн өнгөрч үл болмой.
Наядугаар зүйл. Машины жолооч нар өгсөх ба уруу газар нэгдүгээр буюу хоёрдугаар арааг залгаваас зохимой.
Наян нэгдүгээр зүйл. Жагсаал цуваа цэргийн анги, явган хүний гишгүүр (замын хажуу)-ээр явбаас зохимой. Цувааны анхдугаар ба эцсийн эгнээний зах (зам тал)-д яваа хүмүүс ноцоосон дэнлүү буюу гэрэл барьж явбаас зохимой.
Наян хоёрдугаар зүйл. Тэсэрдэг буюу бусад аюултай ачаа тээх тэрэг чирэх ба сургууль хийж явж үл болох ба хэрэв тийнхүү ачаатай ахул онц болгоомжловоос зохимой.