Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

АРВАН ЗУРГАДУГААР АНГИ

Сургууль хийж явах тухай

 

Наян гуравдугаар зүйл. Авто мотор хөсгийг жолоодож сургах явдлыг сургагчаас заан удирдах бөгөөд түүний бие сурагчийн дэргэд байх ба биед тухайн төрлийн хөсөг тэргийг жолоодох эрх бүхий үнэмлэх, бас Улсын цагдан сэргийлэх газрын харъяа уурын тэрэгний хянан байцаах хэлтсээс олгосон тэрэг жолоодохыг заах үнэмлэх бичигтэй явбаас зохимой.

Наян дөрөвдүгээр. Жолооны сургуулийн машин нь жолоодогчийн хажууд илүү конус ба тоормостой байваас зохихын дээр 100 миллиметрээс доошгүй өргөнөөр сургуулийн машин хэмээх үсэг тэмдэгтэй байваас зохимой.

Наян тавдугаар зүйл. Сургууль хийх автомобильд хичээлийг явуулах цагт сургуульд хамаагүй хүмүүсийг суулгаж үл болмой.

Наян зургадугаар зүйл. Мотор дугуйг анх жолоодон сурахад эрх биш бусдын явах зорчихоос хол (биеийн тамирын газар мэтийн хашаатай газар) буюу Улсын цагдан сэргийлэхийн харъяа уурын тэрэгний хянан байцаах хэлтсээс заасан газарт гүйцэтгэмой.

Гудамж зам, нарийн гудамж талбайд гарч явахыг гагцхүү сурагчид, мотор дугуйг жолоодохдоо нилээд дадаж сурсны дараа болохын дээр ийнхүү явахад сургагч нь ард ойрхон явбаас зохимой.

Наян долдугаар зүйл. Жолооны сургууль үйлдэгчдээс аюул гэмтэл гаргах буюу хотын дүрмийг гажуудуулбаас сургагч хариуцмой.

Наян наймдугаар зүйл. Улсын цагдан сэргийлэхээс тогтоон зарласан гудамжаар сургууль хийж явж үл болмой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»