Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн
30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ
АРВАН ДОЛДУГААР АНГИ
Тэргийг чирч явах тухай
Наян есдүгээр зүйл. Хөсөг тэргийг чирэхэд доор дурдсан зүйлүүдийг журамлан дагаваас зохимой.
а/ холбосон оосор 4 метрээс богино бус 6 м-ээс урт бус байваас зохимой.
э/ хурдны хэмжээ нэгэн цагт 15 километрээс илүү бус.
и/ чирэгдэх хөсөг тэргийн жолоодох залуур тоормос бүтэн бөгөөд харанхуй болоход өмнө хойноос гэрэлтэй байх.
о/ чирэгдэх хөсөг тэрэгний рулийг жолооч баримой.
ө/ гагцхүү нэгэн машиныг чирэхээс бус давхарлан чирч үл болмой.
Жич 2 буюу илүү тооны хөсгийг чирэхэд цагдан сэргийлэхээс зөвшөөрөл авах хэрэгтэй.
н/ хэрэв нугаларч мушгирахгүй төмрөөр машиныг чирвэл 4 метрээс доош хэмжээний тийнхүү төмрөөр чирч болох ба мөн чирэгдэх машин нь тоормосгүй авч чирүүлж болмой.