Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

АРВАН ЕСДҮГЭЭР АНГИ

Ачааны автомобилээр хүн зөөхөд журамлаваас зохих зүйл

 

Зуун дөрөвдүгээр зүйл. Ачааны автомобилийн кузов дотор хүнийг зөөхөд доор дурдсаныг баримтлаваас зохимой:

а/ автомобиль үнэхээр бүрэн бүтэн бөгөөд цэвэр угаасан байх.

э/ кузовын дэгээг сайнаар уяж бэхлэх.

и/ зам явах бичигт хүн суулгаж болмой хэмээсэн гараашийн дарга буюу орлогчийн гарын үсэг бүхий цохолт тэмдэглэл байх.

о/ хүн зөөх машиныг 2 дугаар зэргийн жолооч барьваас зохих. Жич тухайн аж ахуйд тийм хүнгүй бол 2 жилээс доошгүй ажилласан 3 дугаар зэргийн жолоочоор бариулмой.

ө/ кузовын дотор 6-аас илүү хүнийг суулгах ачааны машин мөн экскурс, олон нийт, жагсаал зэргээр явах ачааны машины кузовт бэх бат хадаж харуулдсан банз суудал хийвээс зохимой. Суудлыг хажуу хашлагын ирмэгээс 15 сантиметрээс өндөр бус хийх ба арын суудалд налах аравч байваас зохимой.

Ачааны машины кузов дотор хүнийг хашлага дээгүүр суулгах буюу зогсоогоор явуулж үл болмой.

н/ автомашины ачаа илүү гарч үл болох нь 1 тонн хагас даах автомобильд 15 хүн, 3 тонн даах автомобильд 25 хүн, 5 тонн даах автомобильд 30 хүн тус тус сууваас зохимой.

б/ хүнийг зөөх ачааны автомобиль бүрд дээр өгүүлсэн дүрмийг даган журамлуулах тусгай хүн явбаас зохимой.

гэ/ хүүхдийг ачааны автомобилээр зөөхөд гагцхүү тэднийг харгалзан чадахуйц тооны насанд хүрэгсэд хамт явбаас сая болмой.

га/ ачаа (буюу сав суулга)-ны хамтаар гагцхүү овог нэрийн зам явах бичигт дурдсан ачаа зөөгч хийгээд хүргэгчид явж болмой.

в/ айлын юм буюу гэрийн хогшлыг мөн эзэд нь аван явж болох ба чингэвэл суугчдад хашлагын дотор ирмэгээс 15 сантиметр доор суудал гаргаваас зохимой.

Зуун тавдугаар зүйл. Хүн зөөх ачааны автомобиль 104 дүгээр зүйлийн а, га-д дурдсаныг баримтлан ачааны хөсөг тэрэг явахгүй газраар явж болмой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»