Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

ХОРЬДУГААР АНГИ

Дугуйгаар явахуй

 

Зуун зургадугаар зүйл. Дугуйгаар гудамж замаар унаж чадагчид явж болмой.

Зуун долдугаар зүйл. Дугуйд байваас зохих хэрэгсэл нь:

а/ тоормос.

э/ сигнал /хонх буюу бүрээ/.

и/ харанхуй болоход урьдах гэрэл ба хойд талд гэрэл тусан цацрах улаан шил эсхүл улаан гэрэл эдгээр болмой.

Зуун наймдугаар зүйл. Дугуй унагчид гудамжны (зам) баруун гараар явган хүний гишгүүр (хажуу)-ийн дэргэдүүр шулуун чигээр цагт 15 километрээс илүү хурдангүй явбаас зохимой.

Зуун есдүгээр зүйл. Хөсөг тэрэг буюу явган хүмүүс их цугларсан газар ба хаалгаар гарах мөн их хөл үймээнтэй гудамж, замд орох тухайд дугуйнаас бууж жич ямар ч аюулгүйг лав мэдсэн хойно сая дугуйг унан цааш явж болмой.

Зуун аравдугаар зүйл. Дугуйтай хүний тухай:

а/ өөрийн биед тэнцэхгүй дугуй унаж үл болмой.

э/ явган хүний явах алгуур зам дээгүүр гарч явж үл болмой.

и/ дугуйн залуурыг гараар барилгүй явж үл болмой.

о/ өөр тэрэг, хөсгөөс гараар барин явж үл болмой.

ө/ хурдан тэрэгний ойр явж үл болмой.

н/ нэгэн хүний унах дугуйд хоёр хүн сундлан явж үл болмой.

б/ дугуйг жолоодоход саад болох буюу бусад хүмүүст гэм хор хүргэж болох юмыг дугуй дээр авч явж үл болмой.

Зуун арван нэгдүгээр зүйл. Олон дугуйгаар хамтран явахад хоорондоо 2 метрээс доошгүй зайтай цувран явбаас зохимой. Хэрэв цэргийн дугуйтай командын зэрэг зохион байгуулалттай явах дугуйтны цуваа нь гудамжаар буюу замаар явах аваас дөрвөн хүнээс илүү зэрэгцэн явж болохгүй бөгөөд зохион байгуулалттай жагсаалаар явах дүрмийн 14, 17 дугаар зүйлийг цөм дагаж явбаас зохимой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»