Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

ХОРИН НЭГДҮГЭЭР АНГИ

Үхэр, морин тэрэг, хөсөг явах дүрэм

 

Зуун арван хоёрдугаар зүйл. Үхэр, морин тэрэг хөсөг хөтлөгчид болвоос:

а/ тэрэг хөсгийг бүрэн бүтэн цэвэр байлгаваас зохимой.

э/ ачаатай тэргэнд тогтоосон өндөр өргөний хэмжээний дагаж гүйцэтгэвээс зохимой.

и/ нэгэн цагт 12 километр хурднаас хэтрэхгүй явбаас зохимой.

о/ хотын захиргаанаас олгосон пайзыг тэргэндээ хадаж явбаас зохимой.

ө/ хот газар зам буюу гудамжинд тэргийг харгалзах хүнгүй орхиж үл болмой.

н/ ачааны тэрэг хөтлөгчид явах чигийг дагаж баруун гарын талд сууваас зохих. Хэрэв явгалан явах аваас мөн баруун гарын талд явбаас зохимой.

б/ зам буюу гудамжаар хөсөг тэрэг явахад замын баруун гар талын захыг барьж явбаас зохимой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»