Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

ХОРИН ХОЁРДУГААР АНГИ

Тэрэг, ачаа, тээврийн хүнд хөнгөн өндөр өргөний хэмжээ хязгаар тогтоох нь

 

Зуун арван гуравдугаар зүйл. Цагдан сэргийлэхийн зөвшөөрөлгүйгээр:

а/ уурын тэрэг аваас ачаатай буюу үгүйгээр өндөр нь замаас дээш 4 метрээс хэтрэх, өргөн нь 2 метр хагас хэтрэх аваас зам буюу гудамжаар явж үл болмой. Үхэр, морин тэрэг ачааны хамт өндрөөр 3 метрээс хэтрэх аваас мөн нэгэн адил үл болмой.

э/ ачсан ачаа тээврийн хойш цухуйх юм уртаар 2 метрээс илүү буюу доош унжиж газар хүрэх аваас явж үл болмой.

Нэмэн тэмдэглэх нь: Дээр заасан өндөр өргөний хэмжээнээс хэтрэх хэмжээтэй тэрэг ачаа тээврийн зүйлд өмнө этгээдэд цагаан буюу шар өнгөтэй гэрэл хойноо улаан өнгөтэй гэрэл тэмдэгтэй байваас зохимой.

и/ 2 буюу түүнээс илүү чиргүүл угсран явж үл болмой.

Зуун арван дөрөвдүгээр зүйл. Ачааг чиргүүлгүй тээж явахад дагаж явбаас зохих нь:

а/ тэрэгний арын хашлагыг унжуулалгүй уяж арын пайзыг ил явуулбаас зохимой.

Зуун арван тавдугаар зүйл. Тээх ачаа тээвэрнүүд хүнд нь тухайн зүйлийн уурын тэргэнд тогтоосон туйлын хэмжээнээс хэтрэхгүй байваас зохихын дээр уг замын байдлыг харгалзмой.

Зуун арван зургадугаар зүйл. Тэргийн хүнд, тээсэн ачаа жингийн хамтаар гүүр гарахад 18 тонноос хэтрэхгүй байваас зохимой.

Зуун арван долдугаар зүйл. Цемент, шохойн зэрэг барилгын хэрэглэгдэхүүн мэтийн тоос болох буюу асгарах юмыг тээн авч явахад хотын дотор тоос буртаг дэгдээхгүйн тул брезентээр хучиж явбаас зохимой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»