Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

ХОРИН ГУРАВДУГААР АНГИ

Явах замыг хааж үл болох тухай

 

Зуун арван наймдугаар зүйл. Цагдан сэргийлэхийн зөвшөөрөлгүйгээр:

а/ явган хүний явах зам дээр буюу ердийн зам дээр ачааг буулгаж үл болмой.

э/ бусдын явах газар, барилгын хэрэглэгдэхүүнийг хураах буюу ажил хийж үл болмой.

и/ гудамж буюу зам дээр харанхуй болсон хойно гэрэл тэмдгээр мэдээ тэмдэг тавилгүй машин тэрэг зэргийн юм зогсоож замыг бөглөж үл болмой.

о/ замын индүү зэргийн зам засах өөрөө хөдлөх машин буюу тракторыг гудамжаар явуулж буюу чирэн тээж үл болмой.

Зуун арван есдүгээр зүйл. Юм ачих буулгах хашаан дотор ачаа буулгаваас зохих бөгөөд гагцхүү хашаан дотор орж болохгүй аваас бусдын явах зорчиход саад учруулахгүйгээр гудамжинд ачих буулгахыг гүйцэтгэж болмой.

Зуун хорьдугаар зүйл. Ачаа тээврийг явах хөдлөхөд дуу чимээ гарахгүй сайнаар бэхлэн тогтоож ачваас зохимой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»