Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР АНГИ

Авто машин тэргийг хэрхэн арчилж явуулах тухай

 

Зуун хорин нэгдүгээр зүйл. Явах зорчиход осол аюул гарч болзошгүй гэмтэл дутагдал бүхий уурын тэрэг автобус, мотор дугуйг аливаа газрын буюу автобаазын харъяа дэвсгэр газрын дотор буюу зам гудамжаар явуулж үл болох нь:

а/ рулийн хувиар нь 36 градусаас үл хэтрэх бөгөөд үүнээс илүү гарвал тэрхүү машиныг ажилд явуулж үл болмой.

э/ жолооны бие ангиудын ба рамд хадсан боолт зэргийг сайнаар бэхэлсэн байваас зохимой.

и/ урд дугуйн гайкууд сул аваас ажилд явуулж үл болмой.

о/ тоормос гэмтсэн буюу тохируулан тааруулсангүй аваас үл болмой. Мөн ганц тоормостой бол үл болмой. Үүний дан ганц гар тоормос буюу дан ганц хөл тоормостой аваас хатуу нягт хөрстэй тэгш хуурай зам дээр нэгэн цагт 30 километр явах үест суудлын тэргэнд 6 метрээс хэтрүүлэлгүй бусад тэрэг автобуст 8 метрээс хэтрүүлэлгүй зогсоон чадах байваас зохимой.

ө/ тос шатахууны зүйл гоожих аваас явуулж үл болмой.

н/ хашлага хаалгын түгжээ муутай аваас явж үл болмой. Үүнд хэрэв эл дээр дурдсан гэмтэл уул тэргийг замнан явах үест гарсан аваас жолооч нар тэргийг зогсоож эл гэмтлийг зассаны сүүлээр сая цааш явж болмой.

к/ гэрэл муутай буюу эвдэрсэн аваас (харанхуй болсон хойно) явж үл болмой.

б/ зогсохын дохио сигнал буюу дуугарах дохио сигнал эвдэрсэн аваас явж үл болмой. Хэрэв замнан явах үест зогсоох дохио эвдэрсэн аваас жолооч зогсохын өмнө гараар буюу хаалгаар дохио өгч сая зогсож болмой.

га/ цастай буюу бороотой өдөр шилийг арчдаг зүйл эвдэрсэн аваас явуулж үл болмой. Хэрэв явж байтал шил арчих зүйл эвдэрсэн аваас цагт 15 километрээс илүү хурдан явж үл болмой.

Зуун хорин хоёрдугаар зүйл. Замнан явах үест өмнөх замыг буюу пайзыг гэрэлтүүлэх хэрэгсэл эвдрэх буюу дуу чимээ сигнал дохио хамтаар эвдэрвээс зөвхөн гараашдаа буцаж явж болмой.

Үүнд, гагцхүү нэгэн цагт 15 километрээс илүү хурдан явж болохгүй бөгөөд онц хянан болгоомжилж буцваас зохимой.

Зуун хорин гуравдугаар зүйл. Уурын тэрэг, мотор дугуй, үхэр, морин тэрэг зэргийг цэвэр үзэмжгүйгээр явуулж үл болохын дээр уурын тэрэг, мотор дугуй аваас чимээ дарагч янданд гэмтэй буюу түүнээс их утаа дуу чимээ гарч явах аваас явуулж үл болмой.

Зуун хорин дөрөвдүгээр зүйл. Уурын тэрэг автобус тутамд жолооч хүн ар талын замыг харах тольтой байваас зохимой.

Зуун хорин тавдугаар зүйл. Уурын тэрэгний чиргүүлд салахгүй бат дэгээтэй бэх залууртай байваас зохимой. Тэр залгах хэрэгсэл уг чиргүүлийг уурын тэргийг хойноос ухас ухас гэх буюу ийш тийш мушгилж мурилзахгүй тэгш явуулах хэрэгсэл байваас зохимой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»