Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн
30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ
ХОРИН ТАВДУГААР АНГИ
Оньсон тэрэг, тээврийн гэрлийн учир
Зуун хорин зургадугаар зүйл. Уурын тэрэг автобус, мотор дугуйд хэрэв:
а/ заводын техник нөхцөл байдалтай зохицуулан тавьсан гэрэлтүүлэх хэрэгсэлгүй аваас явуулж үл болмой.
э/ өмнөх гэрэл нь цагаан буюу шар өнгөтэй байваас зохимой. Арын гэрэл нь улаан гэрэлтэй байж пайзыг гэрэлтүүлэхэд 15 метрээс доошгүй газраас дугаар үзэгдэх байваас зохимой.
Зогсох дохио тэмдэг 30 метрээс доошгүй газраас өгч байваас зохимой.
и/ хоёр голт чиргүүлд арын гэрэл буюу зогсохын дохио тэмдэггүй аваас явуулж үл болмой.
о/ ачаатай буюу ачаагүй тэрэг чиргүүлийн зүйл өргөнөөр 2 метр хагасаас илүү аваас хойно өмнөө өндөр өргөний тэмдэгт гэрэлгүй явж үл болмой.
Зуун хорин долдугаар зүйл. Ганц голтой чиргүүлийг үргэлж хэрэглэн явах ачааны тэргэнд зогсох тэмдэгтэй арын гэрлийг жолоочийн суух кабины зүүн гар талын өнцөгт тогтоож пайзын тоо үсэг ба зогсох тэмдэг дохиог 126 дугаар зүйлд заасан хэмжээний газар үзэгдэхээр тааруулмой.
Зуун хорин наймдугаар зүйл. Усан хөөрөгний буюу түргэн тусламжийн зэрэг тусгай уурын тэргэнд цагдан сэргийлэхийн зөвшөөрлөөр зохих тэмдэг бүхий гэрэл тэмдгийг нэмэн хэрэглэж болмой.
Зуун хорин есдүгээр зүйл. Харанхуй шөнө болоход жолооч эрх биш өөрийн машин хамгийн бага гэрэл зүүн гарын ба арын гэрэл зэргийг асааж явбаас зохимой.
Зуун гучдугаар зүйл. Гэрэлтэй гудамжаар ойрхон гарахад хүн ба тэргийг нарийн шалган үзэж болох үес мөн замын уулзуурт жолоочийн бие гэрлийг ойрын бага гэрэл болгох буюу жижиг гэрлийг асааваас зохимой.
Зуун гучин нэгдүгээр зүйл. Шөнийн цагт гэрэлтэй гудамж буюу замд зогсох үест жолоочийн бие уул тэрэгний жижиг гэрэл буюу ойр хэрэглэх бага гэрлийг асааж арын улаан гэрлийг мөн нэгэн адил асааваас зохимой.
Зуун гучин хоёрдугаар зүйл. Ойр нэгэн тэрэгтэй зөрөлдөн гарахад жолоочийн бие урдах гэрлийг ойрын богино гэрэлтэй болгох буюу жижиг гэрлийг асаах эсбөгөөс гэрлийг бүрмөсөн унтраах зэргээр өмнөөс ирэх жолоочийн нүдийг гялбуулахгүйг хичээвээс зохимой.