Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

ХОРИН ЗУРГАДУГААР АНГИ

Уурын тэрэгний пайз тэмдэг ба кузов дээрх үсэг

 

Зуун гучин гуравдугаар зүйл. Ачааны ба суудлын тэрэг автобусыг зүүн баруун этгээд ба хойно өмнөөс нижгээд тэмдэггүй аваас явуулж үл болмой.

Ачааны тэрэг цаг ямагт нэгэн голтой чиргүүл хэрэглэж явах аваас арын пайзыг жолоочийн кабины зүүн дээд өнцөгт хадваас зохимой. Чиргүүлд зүүн гарын ар талд нэгэн пайз хадваас зохимой.

Эвдэрсэн осолдсон зүйлд хэрэглэх тусгай саадгүй хэмээсэн үсгийг гагцхүү цагдан сэргийлэхийн зөвшөөрлөөр хэрэглэвээс зохимой.

и/ мотор дугуйг хойно өмнөө пайз дугааргүй аваас явуулж үл болмой.

о/ хөнгөн морин тэргийг ардаа пайзгүй аваас явуулж үл болмой.

ө/ гадаадаас уг хүргэх газар хүртэл жолоодон хүргэж буй уурын тэргийг нэвтрэх хэмээсэн пайз тэмдэггүй аваас явуулж үл болмой.

н/ шалгаж буй уурын тэргийг шалгах хэмээсэн үсэггүй бөгөөд пайзгүй аваас явуулж үл болмой.

б/ тус улсын дэвсгэрт түр явах гадаадын уурын тэрэг тухайн гадаад улсын тогтсон пайз тэмдэгт уул улсын нэрийн хураангуйлсан таних тэмдэггүй аваас явуулж үл болмой.

гэ/ автобус машиныг пайз тэмдэггүй аваас явуулж үл болмой.

га/ ачааны морин тэргийг пайз тэмдэггүй аваас явуулж үл болмой.

в/ аливаа машин тэргийн зүйлийг пайз дугаар шавар болсон аваас явуулж үл болмой.

д/ аливаа тэргийн пайз тэмдэг 15 метр буюу түүнээс доош газраас тодорхой ялган таньж болохгүй аваас явуулж үл болмой.

Зуун гучин дөрөвдүгээр зүйл. а/ пайз тэмдгийг хадахад хадаасыг уг тэмдгийн тоо үсгийн хооронд хадаж үл болох.

э/ пайз тэмдгийн тогтоосон хэмжээ хэлбэрийг нугалах зэргээр эвдэлж үл болмой.

и/ пайз тэмдэгт ямар нэгэн засвар хийх буюу өөрчлөн үйлдэх зэргээр улсын дугаарыг дууриалган хийж үл болмой.

о/ пайз тэмдгийг эвэр, шилийн зэрэг өөр ямар нэгэн тунгалаг юмаар халхлан бөглөж үл болмой.

Зуун гучин тавдугаар зүйл. Шуудан зөөгч машин нь кузовын 3 талд тусгай гурвалжин цагаан тэмдэг буюу шуудан хэмээх үг үсгийг тодорхой зурваас зохихын дээр хэрэв ардаа битүү машин бол кузовын тус газарт нэгэн адил таних тэмдгийг үйлдвээс зохимой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»