Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн
30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ
ХОРИН ДОЛДУГААР АНГИ
Бензин тосны газраас бензинийг хүлээн авах журмын тухай
Зуун гучин зургадугаар зүйл. а/ бензин тосны газарт ойртох үесдээ жолооч нараас өөрийн тэргийг явган хүний явахтай нэгэн адил явж ойртоод өөрийн зөв гарыг барьж дэс дараагаар зогсоох.
э/ бензинийг хүлээн авч буй эхний машинаас 3 метр доошгүй зайтай бөгөөд ээлж дугаарыг хүлээн буй бусад тэрэгний хоорондоос 1 метрээс доошгүй зайтай байваас зохимой.
и/ мотор дугуйд бензинийг нийлүүлэх газарт гараар түлхэн аваачих үүний хөдөлгүүрийг нь уул газраас 10 метрээс доошгүй зайтай газар унтраах ба асаах ёстой.
Зуун гучин долдугаар зүйл. Усан хөөрөг, түргэн тусламжийн буюу автобусын зэрэг уурын тэрэг тос бензинийг нийлүүлэхээр ээлж дугаарыг хүлээлгүй орж болох боловч гагцхүү ээлж дугаарын хөдлөх чигийг дагаж орвоос зохимой.
Зуун гучин наймдугаар зүйл. Тос шатахууныг нийлүүлэн буй буюу нийлүүлэхийг хүлээн буй тэрэгний жолооч нар:
а/ уул тэрэгнээс холдон зайлж үл болмой.
э/ тос нийлүүлэх газар буюу түүнээс 15 метрийн хэмжээтэй орчин тойрны газарт тамхи татаж үл болмой.