Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

ХОРИН ЕСДҮГЭЭР АНГИ

Гудамжаар явах зорчих дүрмийг зөрчигсдийн хариуцлага

 

Зуун дөчин нэгдүгээр зүйл. Гудамжаар явах дүрмийг зөрчсөн унадаг дугуйтныг сануулах буюу зогсоох, 3 төгрөг хүртэл торгон шийтгэвээс зохимой.

Зуун дөчин хоёрдугаар зүйл. Эл хотын дүрмийг зөрчигсөдийг тэдгээрийн өдүүлсэн хэргийн байдлыг харгалзан 300 төгрөг хүртэл торгох буюу эрүүгийн хариуцлагад татах зэргээр шийтгэмой.

Зуун дөчин гуравдугаар зүйл. Гараашийн дарга энгийн амин хувийн машины эзэд, гараашийн техникийн талаар дутагдал гэмтэлтэй буюу бохир үзэмжгүй машин гаргасан хариуцлагыг хүлээмой. Эдгээрийг энэ дүрмийг баримтлан захирах журмаар 300 төгрөг хүртэл торгууль торгох буюу 45 хоног албадан ажил үйлдвэр хийлгэхийн шийтгэлийг хүлээх бөгөөд онц хүнд болох аваас эрүүгийн хариуцлагад татагдмой.

Зуун дөчин дөрөвдүгээр зүйл. Эл дүрмийг зөрчигсөд торгуулийг Улсын цагдан сэргийлэх газраас торгон гүйцэтгэмой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»